АЗИЙН ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ЧУУЛГАН УЛААНБААТАР ХОТОД БОЛНО

Уншсан тоо: 169
Нийтлэгдсэн: 2018 оны 06 сарын 29

Орон сууцны тасралтгүй санхүүжилтийн сувгийг нээх олон улсын туршлагаас судлах Азийн Тогтмол Орлоготой Үнэт Цаасны тав дахь удаагийн чуулга уулзалт 7-р сарын 2-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. 

Дээд хэмжээний энэхүү чуулга уулзалтыг Монголын Ипотекийн Корпораци (МИК ОССК) Барилга Хот Байгуулалтын Яам, Сангийн Яам, Санхүүгийн Зохицуулах Хороо хамтран зохион байгуулах юм.

МИК ОССК нь 2017 онд Индонезийн Бали аралд болсон Азийн Тогтмол Орлоготой Үнэт Цаасны дөрөв дэх удаагийн чуулганы үеэр уг нэр хүндтэй, дээд хэмжээний чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрх авчээ.

Монголын Ипотекийн Корпораци нь энэхүү арга хэмжээг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсад зохион байгуулах гэж байгаа бөгөөд орон сууцны санхүүжилтийг шийдэхийн төлөөх МИК-ийн эрэл хайгуулын нэг хэсэг хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга тодорхойлж байна.

Дэлхийн олон оронд иргэдээ орон сууцжуулах бодлого нь төр засгийн дэмжлэгтэй урагшилдаг. Харин нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой энэ хөтөлбөрийг Монгол Улсад "МИК ОССК" хувийн хэвшлийн санаачилга дор, төр засагт аль болох дарамт учруулахгүй шийдэхээр зорьж байна. Ингэснээр орчин цагийн хотжилт, нийгмийн дундаж давхарга бүрэлдэн тогтоход үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулж байгаа юм.

Монгол Улсад хэрэгжүүлж буй ипотекийн тогтолцоог ASMMA-ийн гишүүн орнууд өндрөөр үнэлж, үлгэр жишээ санхүүжилтийн систем гэж үзэж байна. 

Азийн Моргейжийн Хоёрдогч Зах Зээлийн Холбооны Ерөнхийлөгч Ананта Вигуяа:

“Монголд хэрэгжүүлж буй орон сууцны санхүүжилтийн бүтэц нь төр, хувийн хэвшлийн хамтарсан, оновчтой, банк, санхүүгийн зах зээлийн эрсдэлийг бууруулсан, олон талын оролцоог хангасан байна. Мөн иргэдээ орон сууцжуулах төрийн зорилтыг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлсэн, шинэ гэр бүл, бага, дунд орлоготой иргэдийг дэмжсэн, чөлөөт зах зээлийн зарчимд нийцсэн систем” гэж дүгнэсэн юм.

2014 онд Монгол, Малайз, Япон, БНСУ, Тайланд, Казахстан, Индонез, Филиппин улс нэгдэж Азийн Моргейжийн Хоёрдогч Зах зээлийн Холбоо /ASMMA/-г үүсгэн байгуулсан. 

Энэ холбоо нь моргейжийн зах зээлийн үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын нэгдэл юм. Тус байгууллага нь гишүүн орныхоо иргэдэд орон сууцны санхүүжилтийн дэмжлэг үзүүлж, хэтдээ амьдралын чанараа дээшлүүлэхэд чиглэсэн орон сууцны санхүүжилтийн зах зээлийг бэхжүүлэх зорилготой. 

Энэ хүрээнд үзэл санаа, ололт амжилт, шилдэг туршлагаа хуваалцах хамтын талбар, үндэс суурь бүрдүүлэх нь тус байгууллагын эрхэм зорилго юм. Дэлхийн хүн амын багагүй хэсгийг бүрдүүлдэг, хөгжиж буй орнууд голлосон ASMMA-ийн гишүүн улсуудад иргэдээ орон сууцаар хангах асуудал анхаарал татсан хэвээр байна.

Азийн Тогтмол Орлоготой Үнэт Цаасны тав дахь удаагийн чуулга уулзалт (AFIS)-ыг эх орондоо зохион байгуулж буй Монголын Ипотекийн Корпораци нь 2006 онд байгуулагдсан. 

Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган, дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд борлуулж, ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлж, Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, цаашид орчин үеийн хот байгуулалтыг эрчимжүүлэхэд чиглэсэн урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгон төлөвшүүлэх эрхэм зорилго бүхий байгууллага юм. 

Энэ хүрээнд иргэдээ эрүүл, аюулгүй орчноор хангах төрийн бодлогын үндсэн үүргийг хувийн хэвшлийн хувьд хамтран хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж буй.

Энэхүү чуулга уулзалт нь "Орон сууцны бодлого ба санхүүжилтийн шийдлүүд" сэдвийн дор өрнөж, “Орон сууцны бодлогын сонголтууд”, “Орон сууцны санхүүжилтийн шийдлүүд”, “Азийн хөрөнгийн зах зээл дээрх боломжууд” дэд сэдвүүдээр үргэлжлэх юм. 

Мөн бүс нутгийн болон олон улсын орон сууцны бодлого, шилдэг туршлагуудыг хуваалцаж, орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээлийн үүрэг оролцоо, түүний дэд бүтэц, хууль эрх зүйн орчныг хөндөх ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол