ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

Уншсан тоо: 46
Нийтлэгдсэн: 2018 оны 07 сарын 02

Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаанаар “МИК Актив арван зургаа” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус компанийн гаргаж буй ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны төлбөрийг гүйцэтгэх эцсийн хугацаанаас багагүй хугацаагаар олгож, 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1,170,673 ширхэг баталгаат үнэт цаасыг нь бүртгэлээ. 

Баталгаат үнэт цаасыг бүртгэх тухай шийдвэрээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаанд оролцогч, үүрэг гүйцэтгүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгч нарт тогтмол хяналт тавьж, ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт, ашиглалтын тайлан мэдээг хороонд ирүүлж байх, тус зах зээлийг зохистой хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөлөө.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол