Х.БАДЕЛХАН: "ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГААГ 25 ХУВЬ БОЛГОХООР ТОХИРОЛЦСОН"

Уншсан тоо: 584
Нийтлэгдсэн: 2018 оны 07 сарын 02

Орон сууцны тасралтгүй санхүүжилтийн сувгийг нээх, олон улсын туршлагаас судлах Азийн тогтмол орлоготой үнэт цаасны тав дахь удаагийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Чуулга уулзалт “Орон сууцны бодлого ба санхүүжилтийн шийдлүүд” сэдвийн дор өрнөж, “Орон сууцны бодлогын сонголтууд”, “Орон сууцны санхүүжилтийн шийдлүүд”, “Азийн хөрөнгийн зах зээл дээрхи боломжууд” дэд сэдвээр үргэлжилсэн юм.

Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан: 

"Ипотекийн зээл 2013 оноос хэрэгжиж эхлээд үр дүнгээ өгч байна. Өнөөдрийн байдлаар 4,2 их наяд төгрөг хуримтлагдан сан бий болсон байна. Зээлийн хүрээнд 80,000 орчим өрх орон сууцтай болсон. Одоогоор "Ипотекийн зээлийн журам"-ыг хэрэгжүүлэхэд хамгийн тулгамдсан асуудал бол хөрөнгийн эх үүсвэрийг нээх юм. Жилдээ улсын төсвөөс 120-130 тэрбум төгрөг ипотекийн зээлийн хөтөлбөрт төлөвлөж байна. Өмнөх ипотекийн зээлийн сангийн эргэн төлөлтөөр 200 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн.  Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаагаар эрэлт нийлүүлэлтээс давсан, хүмүүс ипотекийн зээлээр орон сууц худалдан авах хүсэлтэй байна. Тиймээс эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёрдогч зах зээлд бонд гаргаж мөнгө босгох хоёр зам байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг Засгийн Газар дангаар шийдэх боломжгүй. Учир нь бүх санхүү төсөв Олон Улсын Валютын Сангийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-тэй холбогдсон байгаа. Солонгос улсаас авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг иргэдийг орон сууцжуулахад зарцуулахаар төлөвлөсөн. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг аажмаар Засгийн Газарт авна. "Ипотекийн зээлийн журам"-ыг өөрчлөхөөр Засгийн Газарт өргөн барьсан. Тухайлбал, зарим банк ипотекийн зээлийн санхүүжилт ирсэн үед олгоно гээд өндөр хүүгээр зээл олгож иргэдийг хохироож байгааг шинэ журмаар зохицуулна. Зээлийн урьдчилгааг 25 хувь болгож оруулаад тохиролцсон. Харин зээлийн хүүг бууруулах боломжгүй. Учир нь өнөөдрийн байдлаар арилжааны банкнуудын зээлийн хүү өндөр байна. Зах зээл дээр бэлэн болсон 5822 айлын орон сууц байна. Үүнээс 2112 айлын орон сууц нь стандарт зэрэглэлийн орон сууц байгаа юм. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчдыг төр орон сууцаар хангах үүрэгтэй. Судалгаагаар боловсрол, эрүүл мэнд, хүчний байгууллагын албан хаагчид орон сууц авах хүсэлт их байна. Хөрөнгийн эх үүсвэр шийдэгдсэн нөхцөлд төрийн албан хаагчдад дээрхи орон сууцыг олгох боломжтой. Саналыг боловсруулаад Засгийн Газарт оруулсан. Түрээсийн орон сууц хөтөлбөр ахмад настан, залуу гэр бүл гэсэн зорилт бүлгүүдэд чиглэсэн. Буянт-Ухаад 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар барьж байна. Өмнөд Солонгосоос авах зээлийн талыг нь түрээсийн орон сууцны хөтөлбөрт  зарцуулна. Ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж олон улсын зах зээлээс хөрөнгө татах асуудалд Азийн орнуудаас туршлага, боломжийг судалж, санал солилцож байна. Тухайлбал, үндсэн хөрөнгөөр баталгаажсан зээлийн 4,2 их наяд төгрөгийн хөрөнгийг бонд болгож олон улсын зах зээлээс хөрөнгө татах боломжтой" гэлээ.

                                                                                                                                                                                          П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол