АЗИЙН ОРНУУД ОРОН СУУЦЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ИНГЭЖ АЖИЛЛАДАГ

Уншсан тоо: 119
Нийтлэгдсэн: 2018 оны 07 сарын 03

Малайзын Үндэсний Моргейжийн Корпораци

Малайз нь орон сууцжуулах бодлогоор Азийг манлайлдаг. Тус  улсын  Үндэсний  Мор­гейжийн   Корпораци  буюу "Cagamas    Berhad    Malay­sia"  нь  олон  улсаас татсан санхүүжилтийн  хэмжээгээр ASMMA-­гийн  гишүүн  ор­нуудад    толгой    цохидог бөгөөд  зээлжих  зэрэглэлийн үнэлгээ, өөрийн хөрөнгө зэрэг үзүүлэлтээр   мөн   дээгүүрт бичигддэг  байна.  

30  гаруй жилийн түүхтэй энэ компанийн санхүүжилтийн системийг бүс нутагт загвар болохуйц хэмээн Дэлхийн Банкнаас үнэлжээ. 

Малайзын үндэсний хувийн хэвшлийн   санаачилга   дор байгуулагдсан  энэ  компани 2017  оны  эцсийн  байдлаар орон сууцны хоёрдогч зах зээлд нийт 309 тэрбум ринггитийн бонд  босгожээ.  

Олон  улсын үнэлгээний  Moody’s  агент­лагаас  тус  компанийн  урт хугацаат үнэт цаасны зээлжих зэрэглэлийг эргэн төлөх чадвар өндөр, эрсдэл бага буюу A3 гэж үнэлсэн байна.

 

Филиппиний Үндэсний Орон Сууцны Моргейжийн Корпораци

1977 онд Ерөнхийлөгчийн зарлигаар  байгуулсан. Орон сууцны санхүүжилтийн хоёрдогч   зах   зээлийн   үйл ажиллагаа, хөгжлийг дэмжих замаар  орон  сууцны  зээлийн хүртээмжийг сайжруулах, боломжийг нэмэгдүүлэх нь тус байгууллагын гол үүрэг юм. 

Нийт   хөрөнгийн   хэмжээ 2017  оны  байдлаар  313.99  сая ам.доллар бөгөөд тусгай зорил­готой   нэгжид   зарсан   нийт хөрөнгө нь 53.29 сая ам.доллар болсон  байна.  

2017  онд  нийт 1.68 сая ам.долларын орлоготой ажилласан. Орон  сууцаар  баталгаажсан Филиппиний Үндэсний Орон Сууцны Моргейжийн Корпораци бонд гаргах,  орон  сууцны  зээ­лийн  авлагыг  худалдан  авах хөтөлбөр, орон сууцны зээлийн өр  авлагыг  барагдуулах,  орон сууцны  онцгой  зээл,  санхүү­гийн зөвлөх үйлчилгээ, бүртгэл, хуримтлалын   менежментийн чиглэлээр   үйл   ажиллагаа явуулдаг.

 

БНСУ-ын Орон Сууцны Корпораци

2004   онд   байгуулагдсан Солонгосын   Орон   Сууцны Санхүүгийн Корпораци нь орон сууцны санхүүжилтийг хангах замаар эдийн засгийн хөгжлийн бүтцүүдийг  бий  болгож,  олон нийтийн  амьдралын  чанарыг сайжруулах  эрх  бүхий  олон нийтийн байгууллага юм. 

Үйл ажиллагааны  үндсэн  дөрвөн чиглэлтэй. Орон  сууцны  урт хугацаат  тогтмол  хүүтэй  зээл, орон  сууцны  санхүүжилтийн зээлийн баталгаа, орон сууцны онцгой   зээлийн   баталгаа, амьдралын  бүхий  л  хүрээнд хүмүүсийн  санхүүгийн  хам­гийн  гол  түнш  байхын  тулд санхүүжилтийн  эх  үүсвэрийг хангах  зорилгоор  үнэт  цаасыг БНСУ-ын Орон Сууцны Санхүүгийн Корпораци гаргадаг байна. 

Тус  байгууллага  2004  оноос хойш  нийт  70  тэрбум  ам.дол­ларын орон сууцны санхүүжилт олгосон байна.  Өмнөд  Солон­госын  Засгийн  Газар  2017  оны эцэс гэхэд тогтмол хүүтэй орон сууцны зах зээлийн хэмжээг 40 хувьд  хүргэх  зорилт  тавьжээ. 

 

Тайландын Моргейжийн Хоёрдогч Зах Зээлийн Корпораци

1997  оны  зургадугаар  сарын 12-­нд  байгуулагдсан  бөгөөд Сангийн Яамны харъяанд байдаг 100 хувь төрийн өмчит компани юм.  

Тайландын  ард  түмний амьдралыг   сайжруулахын тулд орон сууцны урт хугацаат санхүүжилтын  механизм болгож,  төлөвшүүлэх  нь  бай­гууллагын алсын хараа бөгөөд үнэт цаасаар дамжуулан  орон сууцны  хүртээмжтэй,  тогт­вортой   санхүүжилтийн   эх үүсвэрийг   нэмэгдүүлэхийн тулд моргейжийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхээр зорьж байна. 

Тэргүүнээр нь Васукарн Висансаватди ажилладаг ба үйл ажиллагаа нь тогтмол орлоготой урт  хугацаат  моргейжийн  зээл  олгох, хоёрдогч  зах зээл  дээр үнэт цаас  гаргах  гэсэн  хоёр үндсэн чиглэлтэй. 

Хөрөнгийн  зах  зээл  дээр үнэт  цаас,  бонд,  өрийн  бичиг гаргах  замаар  нийт  23947.84 сая батын санхүүжилт хийгээд байна.  2017  оны  эцэст  нийт хөрөнгийн  хэмжээ  20160  сая батаар хэмжигдэж буй аж.

 

Японы Орон Сууцны Санхүүжилтийн Агентлаг

Японд  орон  сууцны санхүүжилтийн   тогтолцоо 60   гаруй   жилийн   түүхтэй бөгөөд одоогийн Орон Сууцны Санхүүжилтийн  Агентлаг  нь Засгийн Газрын орон сууцны зээлийн корпорацийн суурин дээр  2007  оны  дөрөвдүгээр сард  байгуулагдаж  байжээ. 

Нийт  хөрөнгийн  хэмжээ  2016 оны  санхүүгийн жилд  26320 тэрбум  иен  байсан  бөгөөд капиталжуулалтын   хэмжээ өнгөрсөн  оны  байдлаар  701 тэрбум иенд  хүрсэн  байна. 

Засгийн Газраас    бүрэн санхүүждэг  тус  байгууллага 2016  онд  203  тэрбум  иенийн цэвэр  орлоготой  ажилласан ба  2017  онд  орон  сууцаар баталгаажсан   2004   тэрбум иенийн үнэт  цаас  гаргасан байна. Тус  агентлагийг  газар,  дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд  болон  Сангийн  сайд  нар толгойдог  аж.

Ажилчдын  тоо 2018 оны  дөрөвдүгээр  сарын байдлаар  896.  Ерөнхийлөгч нь  Тошио  Като.  Найман  том хотод  салбартай.  Бизнесийг дэмжих   үнэт   цаас   гаргах замаар хоёрдогч  зах  зээлд  үйл ажиллагаа  явуулах,  гамшигт дасан  зохицох  буюу  хотыг сэргээн  босгоход  урт  хугацаат зээл олгох, моргейжийн даатгал, GHLC­- ийн хууль ёсны хөрөнгөд удирдлага   хийх   зэрэг   үйл ажилагааг гүйцэтгэдэг.

Казахстаны Моргейжийн Компани

Казахстаны  Моргейжийн Компани  нь  иргэдийг  орон сууцаар     хангах     төрийн бодлогыг  дэмжин  ажилладаг бөгөөд   ипотекийн   зээлийн болон түрээсийн орон сууцны хөтөлбөрийн   санхүүжилтийг шийддэг   байна. 

20   орчим жилийн түүхтэй энэ байгууллага хоёрдогч зах зээлээс урт хугацаат санхүүжилт  татаж,  арилжааны банкуудаар  дамжуулан, иргэдэд   моргейжийн зээл олгодог.  

Энэ  байгууллага  нь Казахстаны хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар  үүсэн байгуулагдаж  байжээ.  Олон улсын үнэлгээний Fitch агентлаг Казахстаны   Моргейжийн Компанийн зээлжих зэрэглэлийг ­BBB  гэж үнэлсэн байна.

2018  оны эхний  таван  сарын  байдлаар энэ  байгууллагын  босгосон санхүүжилтээр 2263 иргэнд 23.9 тэрбум тенгегийн моргейжийн зээл олгожээ. Казахстан улс   нийслэлээ Астана руу нүүлгэн шилжүүлс­ний дараа шинэ хотын бүтээн босголтод моргейжийн зээлийн хөтөлбөр нь онцгой   үүрэг гүйцэтгэжээ. Тиймээс цаашид уг хөтөлбөрийг эрчимжүүлэхээр тус улсын  бодлого  тодорхойлогчид зорьж байгаа аж.

Индонезийн төрийн өмчит Моргейжийн Фирм

Индонезийн орон сууцны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг орон сууцны  зах зээлийн тогтвортой   санхүүжилтийг бүрдүүлэхэд  чиглэдэг бөгөөд сүүлийн  жилүүдэд  дунд  болон бага  орлоготой  иргэдэд  чиглэсэн ипотекийн зээлд түлхүү анхаарч байгаа аж. 

Индонезид ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилгоор 2005 онд тус компанийг байгуулсан. Одоогоор компанийн өөрийн  хөрөнгийн  хэмжээ  нь 1.1 тэрбум  ам.долларт  хүрсэн бөгөөд    орон сууц  барьцаалсан 730 сая ам.долларын үнэт цаасыг хоёрдогч  зах  зээлээс  босгожээ. 

Олон  улсын  үнэлгээний Fitch агентлагаас  тус  байгууллагын зээлжих зэрэглэлийг  А3  гэж Индонезийн төрийн өмчит Моргейжийн Фирм үнэлсэн байна. Тус байгууллагын эрхэм зорилго  нь  холбооны гишүүн  орнуудын  иргэд   орон сууцны санхүүжилтийн дэмжлэг хүртэх,  хөрөнгө  оруулалт  авах, хэтдээ амьдралынхаа  чанарыг дээшлүүлэх  боломжийг  нэмэг­дүүлэхийн  тулд  орон сууцны санхүүжилтийн  зах   зээлийг бэхжүүлэх аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол