ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ

Уншсан тоо: 315
Нийтлэгдсэн: 2018 оны 07 сарын 03

Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан:

Ипотекийн зээлийн журмыг шинэчилж, холбогдох яамдаас санал авсан. Ирэх намраас өмнө Засгийн Газарт танилцуулна. Энэ журам нь анх удаа орон сууцтай болох өрхөд хамаарах бөгөөд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг таван хувиар бууруулж 25 хувьд хүргэнэ. Уг зээлийн найман хувийн хүүг нэг хувиар бууруулах тооцоо хийсэн ч багасгах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Орон сууцны зах зээлд санхүүжилт татах хувийн хэвшлийн санаачилгыг дэмжинэ. Одоо хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн тогтолцоо нь Монгол улсын иргэдийг орон сууцаар хангах хамгийн шалгарсан арга. Гол нь энэ тогтолцоог улам боловсронгуй болгох хэрэгтэй.

Дэлхийн Банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Андрей Милютин:

Өрх гэр орлогын тал хувиа зээлэндээ зарцуулах нь харьцангуй зөв хэлбэр. Монгол улсад цаашид урт хугацаатай зээлийн даатгалын орчныг илүү сайжруулах шаардлагатай. Орон сууцны хүртээмжтэй байдлыг тооцох голлох элементэд айл өрхийн орлого, орон сууцны үнэ болон өрхийн одоогийн бодит орлогоос гадна ирээдүйн орлогын тогтвортой байдлыг авч үзэх хэрэгтэй. Дэлхийн банкнаас орон сууцны хүртээмжтэй байдлыг арифметикийн бус харин медиан дунджаар нь тооцохыг зорьж байна. Эдгээр хүчин зүйлс нь улс орнуудын төр засаг бодлого тодорхойлоход нь зайлшгүй голлох зүйлс болдог.

Монголын Ипотекийн Корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулга:

“Орон сууцны санхүүжилт сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байгаа ч цаашид энэхүү өсөлтийг урт хугацаанд хүртээмжтэйгээр тогтвортой үргэлжлүүлэх, санхүүжилтийг төгөлдөршүүлэх нь чухал. Монгол улсын санхүүгийн тогтолцоог цаашид гүнзгийрүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, урт хугацааны эх үүсвэрийг бий болгох, олон нийтэд үнэт цаасжуулалтын ач холбогдол, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны шинж, чанарыг таниулан сурталчлах шаардлага хэвээр байна. Монгол улсын орон сууцны санхүүжилтийн шийдлийг хөгжүүлэхэд энэхүү чуулга уулзалт бодитой хувь нэмэр орууллаа.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа:

Ипотекийн зээлийн хөтөлбөр нь иргэдээ орон сууцжуулах хүрээнд Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа томоохон хөтөлбөрийн нэг. Нийт 4.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл гаргасан байна. Үүнд 70 гаруй мянган иргэн хамрагдсан. Бидний хувьд өнөөдөр тулгамдаж байгаа гол хүндрэл гэвэл санхүүжилт босгох эх үүсвэр өндөр хүүтэй. Нөгөө талаас, иргэдийн худалдан авах чадвар тааруухан байгаа. Мөн байрны өртөг ч өндөр байна. Цаашдаа хүү багатай санхүүжилт татах арга замыг эрэлхийлэх, үүнийг эрэлттэй нийцүүлэх, барилгын үнэ өртгийг бууруулах ямар боломж байгаа талаар Засгийн газар хувийн хэвшил, олон улсын байгууллагатай илүү ойр хамтарч ажиллах шаардлагатай байна.

Малайзын Үндэсний Моргейжийн Корпорацийн ерөнхийлөгч Датук Чанг Леонг:

Манай улсын хөгжилд хувийн хэвшил давамгай үүрэг гүйцэтгэдэг. Орон сууцны санхүүжилтийн зах зээлд хоёрдогч ипотекийн корпораци буюу Cagamas илүү идэвхи, санаачилгатай ажилладаг. Хувийн хэвшил, төр чухал оролцогч хэвээр байна. Cagamas-ийн хувьд орон сууцны санхүүжилтийн шийдлүүдийг алхам тутам эрэлхийлж ирсэн. Энэ болгоныг хөрсөн дээр буулгахад эрх зүйн орчин тодорхой байх хэрэгтэй. Монголын хувьд ипотекийн хоёрдогч зах зээл сүүлийн жилүүдэд маш эрчимтэй урагшилж байгаа. Гэхдээ үүнийг илүү бэхжүүлж, тогтвортой, хүртээмжтэй болгоход хувийн хэвшил, төр хоорондын итгэлцэл, хамтын ажиллагаа чухал.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол