ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСӨЛ ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРЖЭЭ

Уншсан тоо: 293
Нийтлэгдсэн: 2018 оны 07 сарын 09

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг Баянгол дүүргийн 10, 22 дугаар хороонд хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хийлээ. 

Уулзалтад Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газрын холбогдох удирдлага, гүйцэтгэгч компани болон иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд төсөл хэрэгжүүлж буй "Грийн Ресурс" компанийн хувьд эхний ээлжинд барьсан орон сууцанд 23 айлыг оруулаад байгаа бөгөөд гэрээ байгуулсан бусад иргэд дараа дараагийн баригдах орон сууцнуудад орно. 

“Грийн Ресурс” компани орон сууцаа барьчихаад байхад дэд бүтцийг нийслэлээс шийдэж өгөөгүйн улмаас ажил удааширч байсныг иргэд хэлж байлаа.

Учир нь нийслэлийн төсвөөс 2017, 2018 онд хөрөнгө суулгасан боловч өнгөрсөн оных нь тендерийн маргааны улмаас шийдэгдээгүй, энэ оных шилжээгүй байгаа аж.

Энэ мэтчилэн ажил удааширсан тул өнгөрсөн онд "Грийн Ресурс" компани өөрийн зардлаар дэд бүтцийг шийдвэрлүүлж, эхний ээлжийн барилгаа ашиглалтанд оруулсан юм.

Тус компанийн дараагийн ээлжийн орон сууцны барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа тул 2019 оны 5 дугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг төсөл хэрэгжүүлэгчид хэлж байна.

Тэгвэл тус дүүргийн 22 дугаар хороонд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Очирням” компанийн хувьд айлуудтай гэрээ байгуулж газраа чөлөөлсөн боловч дулаан техникийн нөхцөл аваагүйн улмаас барилгын ажлаа эхлүүлж чадахгүй байгаа аж.

Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газрын удирдлага тус компанийг хариуцлагатай хандаж, ажлаа түргэвчлэхгүй бол төсөл хэрэгжүүүлэгчээс болих хэрэгтэй гэдгийг сануулж байсан юм. 

Энэ мэтчилэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл төрийн байгууллагын уялдаа холбоогүйн улмаас удааширч, иргэд болон компаниудын хооронд үл ойлголцох байдал болгосоор байна.

Иймд цаашид иргэдийг хүлээлгэж буй  асуудалд дор бүрнээ анхаарч, уялдаа холбоотой ажиллах зайлшгүй шаардлага байгааг энэ үеэр онцолсон юм.

                                                                                                                                                                                   П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

3,100,000₮

70м2 - 167м2

Бишрэлт молл

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол