"ДЭД БҮТЦИЙН ТӨВ"-ИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 60 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА

Уншсан тоо: 454
Нийтлэгдсэн: 2018 оны 08 сарын 26

Чингэлтэй дүүргийн 7-р хороонд нийслэлийн хөрөнгөөр баригдаж байгаа "Дэд бүтцийн төв"-ийн барилга угсралтын ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй, инженерийн шугам сүлжээний ажил эхэлж байгаа аж.

Энэхүү “Дэд бүтцийн төв”-ийг энэ оны аравдугаар сард ашиглалтанд оруулах бөгөөд 220 айлын нийгмийн болон инженерийн дэд бүтцийн асуудал шийдэгдэж орчны тохижилт, ногоон байгууламж бий болох юм.

Нэг “Дэд бүтцийн төв” барихад ойролцоогоор 10 орчим тэрбум төгрөгийн зардал гарч байгаа бөгөөд 2020 он гэхэд 50 "Дэд бүтцийн төв" барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн гэж байна.

Сүхбаатар дүүргийн 18-р хороонд БХБЯ-ны хөрөнгөөр “Дэд бүтцийн төв” барих юм. Ийнхүү жишиг болох эхний хоёр "Дэд бүтцийн төв"-ийг нийслэл, БХБЯ-ны хөрөнгөөр байгуулахаар төлөвлөсөн бол дараа дараагийнхийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалт юм уу, зээл тусламжаар барьж байгуулна гэсэн үг.

Нэг айлын дулаан, цэвэр, бохир усны асуудлыг шийдэхэд 60 орчим сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг нийслэлийн төсвөөс гаргах юм. Харин төв шугамаас салбар шугамаа байшин руугаа оруулах, байшингаа дулааны алдагдалгүй болгох, дотоод сантехникийн тохирох шийдлүүдээ сонгох зэрэг ажлуудад зарцуулах хөрөнгийг иргэд өөрсдөө гаргах аж.

Чингэлтэй дүүргийн 7-р хороонд хэрэгжих төслийн хувьд: Байшингаа дулаалах зардлын 70 хувийг Дэлхийн Банкны төслөөс, 30 хувийг иргэд өөрсдөө гаргах, цаашлаад сантехникийн шийдэл, бусад асуудлаа шийдвэл Улаанбаатар хотын Худалдааны танхим, Хас банктай хамтран хэрэгжүүлж байгаа "Ногоон Сан"-гаас хөнгөлөлттэй зээлд хамрагдах төлөвлөгөө байгаа аж.

Энэ намар ашиглалтанд орох "Дэд бүтцийн төв" тухайн байршлын иргэдэд тодорхой хэмжээнд үр дүнгээ өгөх байх. Учир нь 200 гаруй өрх анхнаасаа ярилцаж, "Дэд бүтэцтэй болсон тохиолдолд амьдрах орчноо сайжруулах боломж байна" гэж санал нийлсний үндсэн дээр уг төсөлд хамрагдсан. 

Тэгвэл ингэж 200-аараа нэгдэж дэд бүтцэд холбогдох санал гаргаад, байшингаа дулаалаад, хашаагаа эмхэлж цэгцлээд, цаашлаад банкны шалгуур хангаж ипотекийн зээлд хамрагдаад, хаус бариад амьдарчих боломжтой нь гэр хороололд хэр олон бол...

"Дэд бүтэц" шийдэж орон сууц барих нэг хэрэг. Харин иргэдээ ажилтай, орлоготой болгох асуудлыг давхар шийдэхгүй бол мөн л үр дүн харагдахгүй, утаа, хөрсний бохирдол хэвээрээ л байх биз ээ...

                                                                                                                                                                                             П.Болор   

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол