"БАРИЛГА ОРОН СУУЦ-2018" ҮЗЭСГЭЛЭНГИЙН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧИД ТОДОРЛОО

Уншсан тоо: 584
Нийтлэгдсэн: 2018 оны 08 сарын 27

Гурван өдрийн турш зохион байгуулагдсан “Барилга Орон Сууц 2018” үзэсгэлэн яармаг өндөрлөж, үзэсгэлэнгийн шилдэг оролцогч байгууллагуудыг тодруулан шагнал гардууллаа.

Уг үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар “Барилга.МН”, хамтран зохион байгуулагчаар Барилга Хот Байгуулалтын Яам, дэмжигч байгууллагаар Барилгын Хөгжлийн Төв болон Монголын Барилгын Үндэсний Ассоциаци зэрэг байгууллагууд ажилласан юм.

Барилга, үл хөдлөх хөрөнгө, орон сууц, барилгын материалын үйлдвэрлэл, импорт, дэвшилтэт технологийн худалдаа эрхлэгчид, интерьер болон экстерьер заслын гэхчлэн барилгын салбарын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй 120 гаруй байгууллага оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцууллаа.

Ипотекийн зээлийн санхүүжилтээс үүдсэн хүндрэлийг компаниуд болон иргэд ч өөрсдөө даван гарах янз бүрийн шинэ санаачилгуудыг гаргасан байв. Компанийн хувь лизинг,  урьдчилгаа төлбөрийн уян хатан байдал, хөнгөлөлт урамшууллуудыг үзэсгэлэнд оролцсон орон сууцны 40 гаруй компаниас зарласан юм. 

Шилдэг оролцогч байгууллагууд:

Шилдэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчээр шалгарсан “Улаанбаатар Пропертиз” компани нь үл хөдлөх хөрөнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 онд байгуулагдсан бөгөөд шилдэг, шинэлэг төсөл хөтөлбөрүүдийг нийслэл хотноо хэрэгжүүлж буй үлгэр жишээ хамт олон юм.

Шилдэг бүтээгдэхүүнээр эрчим хүч, дулааны зардлыг 70 хувь хүртэл хэмнэх, байгаль орчинд ээлтэй чанараараа Нобелийн шагнал хүртсэн шинэ үеийн бойлер шалгарлаа. Энэхүү бойлер, халаалтын төхөөрөмжүүдийг “Графен Овнерс” компани Монголынхоо хэрэглэгчдэд хүргэж байна.

Шилдэг дэвшилтэт технологи нэвтрүүлэгчээр шалгарсан “Сан трейдинг групп” нь дэлхийн шилдэг шинэ технологийг санаачлан хэрэгжүүлсэн ОХУ-ын алдарт Корунд брэндийн үнэргүй, хүний эрүүл мэндэд ээлтэй эко будгийг дотоодын зах зээлдээ нийлүүлж байна.

Шилдэг шинэ орон сууцаар  “Улз Буянт Пропертиз” компанийн “VIP Residence” хотхон тодорлоо. Уг хотхон нь Богд Хан уулын бэлтэй залган орших төдийгүй хотхоны 60 хувийг эзлэх цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, усан хүрхрээ, автомашины хөдөлгөөнөөс тусгаарлагдсан хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай, хиймэл нуур, эрүүл цэвэр орчин бүхий өндөр зэрэглэлийн орон сууцны цогцолбор хотхон юм.

Шилдэг үйлдвэрлэгч шагналыг хүртсэн "Жи Эс Дорнын хөгжил" компани нь импортын бүтээгдэхүүнийг орлох хийт хөнгөн бетон блокийг үйлдвэрлэж, бүтээн байгуулагчдаа чанартай бүтээгдэхүүнээр хангаж буй шилдэг үйлдвэрлэгч юм.

Шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан “Их гурван марал” ХХК нь Монголынхоо барилгын салбарт гол нэрийн 21 төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг барилгын зах зээлийн тогтвортой ханган нийлүүлэгч юм. Мөн шинээр зургаан нэр төрлийн барилгын материалыг нэвтрүүлж, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлсээр байна.

Үзэсгэлэн яармагийн зохион байгуулагчийн зүгээс, Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажилласан “Номин Констракшн Девелопмент групп” компанид талархал гардууллаа.

Тус компани нь барилгын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд “Ногоон ирээдүйг бүтээнэ” эрхэм зорилгынхоо хүрээнд байгальд ээлтэй материал, технологи ашиглаж, эрчим хүчинд хэмнэлттэй “Ногоон барилга”-ыг бүтээн байгуулж буй хамт олон юм.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол