"МАЙДАР" ХОТ БАРИГДАХ СУРГААР...

Уншсан тоо: 1239
Нийтлэгдсэн: 2018 оны 08 сарын 31

“Майдар хот” байгуулах 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг Засгийн Газраас гаргаад байна.

Энэ шийдвэртэй холбоотойгоор, "Засгийн Газар энэ төслийг хэрэгжүүлэх гэж байна уу, хувийн хэвшил хэрэгжүүлэх гэж байна уу, тэнд зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдэд улсын төсвөөс нөхөн олговор олгох гэж байна уу" гэсэн асуулт гарч ирнэ.

Герман улсын архитекторуудын хийсэн энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 27 мянган га газар хэрэгтэй гэсэн саналыг төслийнхөн ирүүлсэн байна. 

Холбогдох албаныхан судалж, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авсны үндсэн дээр 12 мянган га газрыг зөвшөөрч болох юм гэж үзэн Засгийн Газар дээрхи хэмжээний газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргажээ.

Энэхүү 12 мянган га газарт 208 аж ахуйн нэгж зөвшөөрөл авсны 180 гаруйг нь 2013-2015 онд олгосон байдаг аж.

Үндэсний хэмжээний “Майдар хот” төсөл хэрэгжүүлэх  сургаар сум, орон нутгаас тухайн жилүүдэд олон тооны зөвшөөрөл олгосон байна.

“Тэнд зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдэд улсын төсвөөс нөхөн төлбөр олгохгүй, “Майдар хот” төслийг хэрэгжүүлж буй компани нь иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ тохирч ажиллах байх. Төсөлд зориулж улсын төсвөөс огт мөнгө өгөхгүй” гэж БХБ-ын сайд Х.Баделхан ярьсан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

“Майдар хот” төсөл бол хувийн хэвшлийнхний хэрэгжүүлэх төсөл. Хувийн хэвшлийн төсөл учраас санхүүжилтээ хэрхэн босгодог вэ, яг л тэр зарчмаар явна. Засгийн Газрын баталгаа ч юм уу, Засгийн Газраас ямар нэгэн байдлаар дэмжих зүйл байхгүй” гэсэн тайлбар өглөө.

Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийх газрыг Засгийн Газар тусгай хэрэгцээнд авна гэж заасны дагуу  дээрхи 12 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авахаар Засгийн Газар шийдвэрээ гаргалаа.

“Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө төслийг хэрэгжүүлэхээр У.Хүрэлсүхтэй тохиролцож амжжээ” гэх зэргээр цахим орчинд шуугиад эхэлж...

Хувийн хэвшлийнхэн хөрөнгөө босгоод  дагуул хот байгуулаад өгвөл агаар, хөрсний бохирдол дунд багтаж ядан амьдарч байгаа бидэнд л хэрэгтэй баймаар...

Дагуул хот байгуулж төвлөрлийг сааруулах хэрэгтэй байна гэж ярьцгаадаг хэрнээ бүтээн байгуулалт хийх гэхээр хэн нэгэнтэй холбон хардах. Юу ч гэмээр юм бэ дээ?

                                                                                                                                                                                             П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол