ЯАРМАГТ 10,55 ГА ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ХАМРУУЛНА

Уншсан тоо: 547
Нийтлэгдсэн: 2018 оны 09 сарын 03

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны 229 нэгж талбарыг хамарсан судалгаа явуулахад 184 нэгж талбар буюу 80,3 хувь нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтэй байгаа илэрхийлсэн байна.

Эдгээрээс Яармагийн 21 дүгээр гудамжны айл өрхүүд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох, 1-9 дүгээр гудамжны айл өрхүүд дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа орон сууцаар солих хүсэлт гаргажээ.

Иргэдийн гаргасан хүсэлтийг харгалзан үзэж холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэн, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Яармаг орчмын нутаг дэвсгэрт 10.55 га газрыг гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх ГХДТ-2018-1 багцын байршлаар баталсан байна.

                                                                                                                                                                                         П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол