БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАНЫ МЭНДЧИЛГЭЭ

Уншсан тоо: 304
Нийтлэгдсэн: 2018 оны 09 сарын 07

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой, барилгачдын өдрийг тохиолдуулан барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэрэг, ажил мэргэжлийг залгамжлан хөдөлмөрлөж буй нийт барилгачидад  чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. 

Монгол Улсын хот, суурин газрын хөгжил цэцэглэлтийг түргэтгэх, хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, барилга байгууламжийн зураг төсөл болон барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн жигд, найдвартай ажиллагааг ханган ажиллахад Та бүхний оюун ухаан, авьяас чадвар, идэвхи зүтгэл, санаачилга, бүтээлч хөдөлмөр ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг цохон тэмдэглэхэд таатай байна.

Та бидний өмнө  их бүтээн байгуулалтын салбарт үлдээсэн мөрөө эргэн харж, хийж бүтээснээрээ бахархахын зэрэгцээ өнөөдрөө зөв үнэлж дүгнэн, маргаашийн чиг хандлагаа бодитой тодорхойлох шаардлага тулгарч байна. 

Даяаршлын зуунд дэлхий нийтийн анхаарлыг татсан дулаарал, цаг уурын өөрчлөлт, хотжилт, барилгажилтаас үүсч буй сөрөг үр дагавруудыг арилгахад ногоон хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаан, мэдээлэл технологийн хөгжлийг бүтээлчээр ашиглан бодлого үйл ажиллагаагаа шинээр тодорхойлоход хүргэж байна.

Барилга Хот Байгуулалтын Яам, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2017 оны 5 дугаар сараас эхлэн барилгын салбарт эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт бүхий “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийг эхлүүлээд байна. 

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр нийтдээ 10, Польш Улсын Засгийн Газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 5 аймагт цэвэрлэх байгууламж барихаар шийдвэрлэн ажлаа эхлээд байна. Мөн хоногт 250,000 м3 хүчин чадал бүхий Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Утаа, агаарын бохирдлыг багасгах, газар хөдлөлтөд тэсвэр муутай орон сууцны барилгуудыг шинэчлэх, бага дунд орлоготой иргэдийн орон сууцны хангамжийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд амины орон сууцанд ипотекийн зээл олгодог болох, Түрээсийн орон сууц хөтөлбөрийг боловсронгуй болгон үргэлжлүүлэх зэрэг олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Цаашид бид орлого багатай иргэдээ орон сууцаар хангах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдэд илүү анхаарч ажиллах, ингэхдээ агаар хөрсний бохирдолд илүү зардал гаргалгүй, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлж ажиллахад онцгой анхаарч байгаа бөгөөд “Гэр хорооллын иргэдийн хүсэлт, санаачилга, чадамжид суурилан иргэний өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн хангамжийн үйлчилгээг хүргэж, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулж, орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй, тохилог орчин болгон хөгжүүлэх”-д чиглэгдсэн  “Сервис центр” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Монгол Улсад бүс нутгийн оновчтой бүтэц, хот, тосгоны тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэхэд баримтлах “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлийн хөгжлийн ерөнхий төсөл”-ийн баримт бичгийг боловсруулах ажлыг хариуцан гүйцэтгэх Хот Байгуулалт, Зураг Төсөл, Төлөвлөлтийн Институтыг яамны харъяанд шинээр байгуулж, Япон улсын ЖАЙКА байгууллага болон Азийн Хөгжлийн Банктай хамтран холбогдох төслүүдийг хэрэгжүүлэхээр боллоо. 

Мөн бүх салбарын үйл ажиллагааны мэдээллийг нэгтгэх замаар байршилд суурилсан буюу орон зайн мэдээллийн санг үүсгэх ажлыг эхлүүлж, түүний суурь дэд бүтцийг байгуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд үүний бүрэлдэхүүн хэсэг болгон хот байгуулалтын үйл ажиллагаа, түүнд тавих хяналтыг нарийвчилсан судалгаа, тооцоо, өгөгдөлд тулгуурласан цогц мэдээллээр хангах Хот Байгуулалтын Кадастрын Улсын Нэгдсэн Санг байгуулахаар зорьж байна.  

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн хугацааг сунган, хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох, газрын эдийн засгийн үнэлгээ хийх, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, газрын тогтвортой менежментийн суурь нөхцөлийг үе шаттайгаар бий болгох ажлыг гүйцэтгэж байна.    

Дээрхи ажлуудаас гадна төрийн зарим ажлыг төрийн бус байгууллагаар гэрээний дагуу хийлгэх асуудлуудыг шийдвэрлэснээр төрийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх эхлэлийг тавьсан зэрэг олон сайхан амжилт бүтээлээр барилгачдынхаа өдрийг угтлаа. 

Ингээд Та бүхэнд Монгол Улсын Засгийн Газрын бодлого, зорилтуудыг бүтээлчээр хэрэгжүүлэх, иргэдийн ажиллаж, амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай ажил үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, улам их амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол