"БАГАНАТ ӨРГӨӨ" КОМПАНИ ГЭР ХОРООЛЛЫН 200 ГАРУЙ ӨРХИЙГ ОРОН СУУЦАНД ОРУУЛААД БАЙНА

Уншсан тоо: 706
Нийтлэгдсэн: 2018 оны 09 сарын 11

Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн явцтай танилцлаа.

Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд төсөл хэрэгжүүлж буй “Баганат Өргөө” компанийн хувьд газраа чөлөөлсөн 400 орчим өрхийн 200 гаруйг нь орон сууцанд оруулсан бөгөөд энэ онд дахин 170, ирэх онд 300 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

"Баганат" хороолол инженерийн шугам сүлжээний  ажлаа  хонгилын системээр бүрэн шийдэж дуусгасан бөгөөд хорооллын дундуур тавих авто замын ажил дээр дэмжлэг үзүүлэхийг хотын удирдлагуудаас хүсч байлаа.

Ажлын хэсэг "Баганат" хорооллын ажилтай танилцсаны дараа тус дүүргийн 13-р хороонд “Цагаан Хуаран Консалтинг” ХХК-ийн барьж буй “Цагаан Хуаран” хотхоны барилгын ажлын явцтай танилцсан юм. 

Газар чөлөөлөлт 85 хувьтай явагдаж байгаа бөгөөд газраа чөлөөлсөн айлуудыг өмнөх ээлжийн орон сууцандаа оруулсан байна. Ирэх аравдугаар сард багтаан 528 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа тус компанийнхан орон сууцны цахилгааны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Цахилгааныг ирэх сард бүрэн шийдвэрлэж өгнө гэдгээ ажлын хэсэг илэрхийллээ.

Дараа нь тус дүүргийн 14-р хороонд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа “Моннис Урбан Девелопмент” ХХК-ийн орон сууцны барилгын ажилтай танилцлаа. Тус компанийн хувьд орон сууцаа өнгөрөгч хоёрдугаар сард ашиглалтанд оруулах  ёстой байсан ч өдий хүртэл хүлээгдэж, барилгын ажил удаашралтай байгаа юм.

Газраа чөлөөлсөн иргэдийг олон жилийн туршид хохироосоор байгаа "Моннис Урбан Девелопмент" компанийн удирдлагууд "Энэ арван нэгдүгээр сард орон сууцаа ашиглалтанд оруулна" гэж ажлын хэсгийнхэнд амаллаа. Олон айл өрхөд хүндрэл учруулсан энэ асуудлыг шийдэхийн тулд захиргааны арга хэмжээ авч ажиллах үүргийг НЗД-ын орлогч П.Баярхүү холбогдох албаныханд өгсөн юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдээс "Баганат өргөө", "Гангар Инвест", "Цагаан Хуаран" зэрэг цөөн тооны хэдэн компани төслөө амжилттай хэрэгжүүлэн газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцанд нь оруулж, дараа дараагийн ээлжийн орон сууцнуудын ажлаа үргэлжлүүлсээр байна.

                                                                                                                                                                                              П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол