Ц.ЦЭЦЭНЗОРИГ: "ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС ХЯМД ОРОН СУУЦЫГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД САНАЛ БОЛГОНО"

Уншсан тоо: 4431
Нийтлэгдсэн: 2018 оны 09 сарын 14

“ГРИЙН РЕСУРС” компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт, 30,6 га газарт 3200 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, 360 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвүүд, спорт тоглоомын талбай бүхий  “ХӨХ СУВД” хорооллын төсөл хэрэгжүүлж байна.

Тус компани өөрийн хөрөнгөөр эхний ээлжийн орон сууцаа ашиглалтанд оруулж, хоёрдугаар ээлжийн 2 блок орон сууцны ажлаа үргэлжлүүлж байгаа юм.

БНХАУ-ын STATE-OWNED INVESTMENT AND MANAGEMENT компани тус хорооллын 1500 айлын орон сууцанд хөрөнгө оруулахаар болсон бөгөөд нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг Дарга С.Одонтуяа, "ГРИЙН РЕСУРС" группын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ц.Цэцэнзориг, БНХАУ-ын STATE-OWNED INVESTMENT AND MANAGEMENT компанийн удирдлагууд оролцсон юм.

Энэ үеэр “ГРИЙН РЕСУРС” группын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ц.Цэцэнзоригтой ярилцлаа. 

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хувьд хоосон газар дээр орон сууц барихтай харьцуулахад нэлээд ажиллагаатай, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, төр засгийн дэмжлэг шаардсан ажил. Төсөл хэрэгжүүлэхээр эхэлж байсан үеэ дурсвал?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран ажиллаж эхэлснээс хойш 3 жил өнгөрсөн байна. Цаг хугацаа хурдан юм. Манай арав гаруй залуу өвөл зунгүй, өдөр оройгүй, халууныг халуун гэхгүй, хүйтнийг үл ажран энэ л гэр хорооллын гудмаар явж иргэд оршин суугчидтай уулзаж төслөө танилцуулж, бэлтгэл ажлаа хийж явсан тэр үеийг эргэн дурсахад сайхан санагдаж байна.

Манай компани нэгдүгээр ээлжийн 112 айлын орон сууцыг энэ оны 2-р сард ашиглалтанд оруулсан, дараагийн ээлжийн хоёр блок 222 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

-Нэгдүгээр ээлжийн орон сууцанд газраа чөлөөлсөн иргэд орж, сэтгэгдэл тун өндөр байгаа. Нэг үеэ бодвол дахин төлөвлөлтийн талаархи иргэдийн ойлголт харьцангуй сайжирсан харагддаг. Төр засаг, нийслэлийн дэмжлэг хэр байна вэ? 

-Иргэд маань дахин төлөвлөлтийн төслийн үр шимийг аль хэдийн харж эхэлсэн болохоор дэмжиж байгаа. Тэд маань бидний ажлыг дэмжин ажиллаж байгааг харах сайхан байдаг. Хамтдаа байж Монгол Улс хөгжинө, хамтдаа ойлголцож байж бүтээн байгуулалтын ард гарна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд бэрхшээлтэй зүйлүүд их байлаа. Засаг төр солигдох бүрт улсаас, нийслэлээс хэрэгжүүлж байгаа аливаа бодлого удаашралтай болдог. Үүнийх нь нөлөө бидэн дээр л ирж тусч байна. Цаашдаа сайхан болно гэж бодож байна. Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлт рүү илүүтэй чиглүүлэх хэрэгтэй байна.

-БНХАУ-ын STATE-OWNED INVESTMENT AND MANAGEMENT компани "ХӨХ СУВД" төслийн 1500 айлын орон сууцанд хөрөнгө оруулахаар болж байгаа юм байна. Эдгээр орон сууцыг төрийн албан хаагчдад зориулж байгаа гэж сонслоо? Батлан Хамгаалах Яам, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Эрүүл Мэндийн Яамтай санамж бичигт гарын үсэг зурсан гэж байна?

-Богино хугацаанд, хөрөнгө оруулалт сайн оруулсны дүнд орон сууцны үнэ өртгийг зохих хэмжээгээр бууруулж, зах зээл дээр байгаа орон сууцны үнээс хямдаар төрийн албан хаагчдад санал болгож болно гэж бид үзэж байгаа. Яамдууд өөрийнхөө мэдлийн газар дээр орон сууц барьж ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийднэ гээд яриад л байдаг. Тэдний газар дээр баригдах орон сууцны үнэтэй адилхан үнээр бид санал болгоно гэсэн үг. Жишээ нь: Баянгол дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн ажилтан албан хаагчид, боловсролын байгууллагын ажилтан албан хаагчид, цэрэг армийнхан энэ орон сууцанд орж болно. Тухайн яам, газрууд ажилтан албан хаагчдаа ямар үнэтэй орон сууцаар хангахаар төлөвлөж байна вэ, тэр үнээр нь бид санал болгоно. Эх оронч санаанаас гадна гэр хорооллын дахин төлөвлөлтөө дэмжээрэй гэсэн уриалгыг бид гаргаж байна. Хугацаа алдахгүйгээр богино хугацаанд хөрөнгө оруулсны дүнд орон сууцыг зах зээлийн үнээс хямдаар төрийн албан хаагчдад санал болгох юм.

-Төрийн албан хаагчдын орон сууцны эрэлт, хэрэгцээг харуулсан нэлээд нарийн судалгаа энэ хавар хийгдсэн. Төрийн албан хаагчид м.кв нь хэдэн төгрөгийн үнэтэй орон сууц авах хүсэл сонирхолтой байдаг талаар ч судалсан. Энэ судалгаатай үнэ өртгөө уялдуулсан уу?

-Төрийн албан хаагчид нийгмийн асууудлаа шийдүүлэхийн тулд ийм үнээр орон сууц авч болох юм гэсэн судалгаа байна.  БХБЯ-ны захиалгаар “Тэнхлэг зууч” компанийн хийж гүйцэтгэсэн судалгаанаас тодорхой харагдаж байгаа. Богино хугацаанд хөрөнгө оруулалт хийснээр төрийн албан хаагчдын хүсэл сонирхолд нийцэхүйц үнэтэй орон сууцыг нийлүүлж чадна. Зах зээл дээр орон сууцны м.кв-ын дундаж үнэ хэд байна, түүнээс 200-300 мянган төгрөгөөр бага үнээр төрийн албан хаагчдад санал болгох боломжтой.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье.                                                                                                                                                     

     

                                                                                                                                                                              П.Болор  

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол