"ТЕМПЛАНД" КОМПАНИ ХОТЫН ШИНЭ ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЗОРИУЛЖ 5 ГА ГАЗРАА ҮНЭГҮЙ ӨГЧЭЭ

Уншсан тоо: 411
Нийтлэгдсэн: 2018 оны 09 сарын 13

Яармаг шинэ төвийн болон Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын цогцолборын барилгын ажлын явцтай Нийслэлийн Засаг Дарга С.Батболд болон НИТХ-ын төлөөлөгчид танилцлаа.

Хотын захиргааны шинэ байр барихтай холбоотой судалгааны ажлыг өнгөрсөн оноос хойш хийж, Нийслэлийн Засаг Даргаас ажлын хэсэг томилж гаргасан байна. Уг ажлын хэсэг газартай холбоотой саналыг БОАЖЯ-наас аваад, компаниудад урилга хүргүүлэхдээ барилга барих газарт зориулж хотоос ямар нэгэн санхүүжилт гаргах боломжгүй гэдгээ анхааруулжээ.

"Темпланд" компани нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн газраа үнэгүй өгье, харин бид гүйцэтгэлийн ажлыг хийх сонирхолтой байна гэсэн санал тавьсны дагуу ажлын эхсгийн зүгээс Засаг Дарга, Иргэдийн Хуралд танилцуулан, Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр гарч, компанитай гэрээ байгуулан, өнгөрөгч 7-р сард барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Тус компани Яармагт 50 блок 5 давхар орон сууц барихаар төлөвлөсөн байсан газраасаа зам дагуу 5 га газраа үнэгүй өгч, өөрсдийн барих орон сууцны тоог 25 болгож бууруулсан аж.

"Темпланд" компани нь барилгын ажлыг гүйцэтгэж байгаа Ч.Батзориг захиралтай "Шинэ Яармаг" бүтээн байгуулалтын нэгдлийн охин компани юм.

"Шинэ Яармаг" бүтээн байгуулалтьн нэгдлийн хувьд үндэсний 5 компаниас бүрдсэн, туслан гүйцэтгэгч 30 гаруй компанитайгаар үйл ажиллагаа явуулдаг байна.

"Шинэ Яармаг" бүтээн байгуулалтын нэгдлийн захирал Ч.Батзориг:

"Хотын захиргааны шинэ цогцолборын барилга барих ажилд хувь нэмрээ оруулах, нийгмийн хариуцлагаа биелүүлэх, төвлөрлийг сааруулж, хотын утааг бууруулах энэхүү санал санаачлагад нэгдэж 5 га газраа үнэгүй өгсөн. Засгийн Газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргаа түүний харъяа агентлагууд энэ ондоо багтаж шинэ төвдөө нүүж очсон байх ёстой учраас бид маш шахуу, гурван ээлжээр ажиллаж барилгын ажлаа гүйцэтгэж байна".

Өнгөрөгч 7-р сард ажил нь эхэлсэн хотын захиргааны цогцолборын бүтээн байгуулалтын ажил одоогоор 40 хувьтай байна. 10-р сарын 15 гэхэд цутгалтын ажлаа дуусгаад дотор заслын ажилдаа орох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Ашиг багатай, хугацаа шахуу, тавигдаж байгаа техникийн шаардлагууд нь өндөр учраас тендерт оролцох компани олдохгүй нэлээд цаг хугацаа алдсан гэдгийг хотын дарга тодотгож байлаа.


Нийслэлийн Засаг Дарга С.Батболд:

"Дэлхийн хотуудын төвлөрлийг сааруулсан түүх нь, Засгийн Газар, яам төвөөс гараач ээ гэхээсээ илүүтэй хотын захиргаа өөрөө төвөөс гарч иргэдийг уриалсан байдаг. Хамгийн ойрын жишээ гэвэл, Хөх хотын захиргаа шинэ төв рүүгээ нүүсэн, Бээжин хот 30 км-ын зайд шинэ төв байгуулсан, Сөүл хотын захиргаа нүүж байгаа гэх зэргээр захиргааны байгууллага өөрөө нүүж иргэдээ уриалсан байдаг. Яармаг төв бизнес санхүүгийн шинэ төв болох юм. Яармагийг хот төлөвлөлтийн цоо шинэ жишгээр хөгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Тийм учраас Яармагт байгаа аж ахуйн нэгжүүд шинэ  төлөвлөлтийн хүрээнд хот төлөвлөлтөнд оролцох ёстой гэсэн шаардлага тавьж, газар зохион байгуулалтаа шинээр хийгээд явж байна".

Ямартай ч Нийслэлийн төр захиргааны байгууллага, НИТХ, харъяа агентлагуудын 3500 орчим ажилтан албан хаагчид, өдөр тутам үйлчилгээ авч байгаа 10.000 орчим иргэн, нийтдээ 15.000 машины урсгал хотын төв рүү биш, Яармаг руу чиглэхээр болж байна.

Монгол Улсын Их Хурлаас 2013 онд батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлхи хөгжлийн хандлага”-д Улаанбаатар нь одоогийн хуучин төв буюу Бага тойруу, Яармаг гэсэн хоёр төвтэй, Баянхошуу, Сэлбэ, Шинэ хот, Сонсголон, Гурвалжин, Амгалан зэрэг дэд төвүүдтэй байхаар тусгасан байдаг юм.

                                                                                                                                                                                              П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

1₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

1,750,000₮

26м2 - 82м2

Сэнгүр горхи хотхон

Баянзүрх дүүрэг, 15 хороолол