"ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ" ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ИРГЭДИЙГ ЦАХИМААР БҮРТГЭНЭ

Уншсан тоо: 7547
Нийтлэгдсэн: 2018 оны 09 сарын 19

Барилга Хот Байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг “Буянт-Ухаа-2” хорооллын 2-р ээлжийн 972 айлын орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа.

972 айлын 18 блок орон сууцыг 11-р сард ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор барилгын ажил 80 гаруй хувьтай, гадна тохижилт, фасадын ажил хийгдэж байна.

Түрээсийн орон сууц ашиглалтанд орох гэж байгаатай холбоотойгоор иргэд уг хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар холбогдох албан тушаалтнаас тодруулахад:

"Түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах явцад хийгдэж байсан бүртгэлийн үйл ажиллагаа хардлага, гомдол дагуулж байсан. Тиймээс олон нийтэд нээлттэй ил тод байх үүднээс "Түрээсийн орон сууц" хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэхээр болж, цахим бүртгэлийн программ хангамжийн ажлыг хийж дуусгаад байна" гэлээ.

"Түрээсийн орон сууц хөтөлбөр"-т тусгасны дагуу түрээсийн орон сууцны нэг м.кв талбайн төлбөр нийслэлд 6500 төгрөг, хөдөө орон нутагт 4000 төгрөг байна.

Засгийн Газарт танилцуулахаар бэлтгэж байгаа “Орон сууц” үндэсний хөтөлбөрт түрээсийн орон сууц хөтөлбөр багтах юм. Тиймээс 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд “Орон сууц” үндэсний хөтөлбөрийн дагуу шалгуур тавих ажээ.

                                                                                                                                                                                    П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим