2019 ОНД 100 СЭТГҮҮЛЧИЙГ ХЯМД ҮНЭТЭЙ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА

Уншсан тоо: 553
Нийтлэгдсэн: 2018 оны 09 сарын 27

Монголын сэтгүүлчдийн анхны 16 давхар ордон барих төсөл, 1000 сэтгүүлчийг хямд өртөг бүхий чанартай орон сууцаар хангах хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. 

Өнгөрөгч 5-р сард зохион байгуулагдсан ”Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форум”-ын үеэр Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Сэтгүүлч" ордны газрыг шийдвэрлэж өгөхөө сэтгүүлчдэд мэдэгдэж байсан юм.

Хотын дарга сэтгүүлчдэд амласан амлалтаа биелүүлж, шинийн 17-ны энэхүү билэгт сайн өдөр "Сэтгүүлч" ордон барих газрын гэрчилгээг МСНЭ-д олгосныг МСНЭ-ийн Ерөнхийлөгч салбарынхандаа өнөөдөр танилцууллаа. 

Сүхбаатарын талбайгаас 2 километрийн зайд 32-ын тойрогт төв зам дагуу 678 м.кв газрыг хотын захиргааны зүгээс сэтгүүлчдэд олгожээ. 

Ийнхүү газрын гэрчилгээтэй болсон МСНЭ-ийн удирдлагууд 16 давхар “Сэтгүүлч" ордны иж бүрэн зураг төсөл боловсруулах гэрээг өнөөдөр "Марс Констракшн" компанитай байгуулснаар Сэтгүүлчдийн ордон барих ажил гараанаасаа хөдөллөө. 

Түүнчлэн МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр 1000 сэтгүүлчийг орон сууцжуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Нийслэл хотыг хөгжүүлэх 2030 он хүртэлхи ерөнхий төлөвлөгөө болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг орон сууцжуулах 1620 айлын “Шинэ Гүрэн” иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын төслийг "Шинэ Гарц" ХХК 2015 оноос өөрийн хөрөнгөөр амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа юм. 

“Шинэ гүрэн” орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын төслийн хүрээнд эхний ээлжийн 400 сэтгүүлчийг орон сууцаар хангах гэрээнд өнөөдөр МСНЭ болон "Шинэ Гарц" ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурж, шав тавих ёслол хийлээ. Ингэснээр 2019 онд эхний 100 сэтгүүлч м.кв нь 1.099.000 төгрөгийн үнэтэй бүрэн цутгамал орон сууцтай болох боломж бүрдэж байна.

Хөтөлбөрт хамрагдах сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг сонгон шалгаруулахдаа сэтгүүлч, редакци, МСНЭ-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулж сэтгүүлчийг редакцидаа тогтвор суурьшилтай ажиллах,  нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх бодлогыг баримтлах ажээ. 

Хямд үнэтэй, чанартай орон сууцанд хамрагдах сэтгүүлчдийг бүртгэх журам, гурвалсан гэрээ зэргийг МСНЭ-ийн Ажлын албанаас редакциудад нэгдсэн журмаар удахгүй танилцуулах юм байна.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр:

"МСНЭ, сэтгүүлч, редакци гэсэн гурван талт хамтарсан гэрээ байгуулснаар орон сууцны төсөлд хамрагдах боломжтой. Бид энэ төслөөр дамжуулан сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдэж байгаа. Нөгөө талдаа редакциуддаа чадалтай, олон жил ажилласан зүтгэлтэй боловсон хүчнийг уяж үлдээх буюу редакциа дэмжих бодлого баримталж байна. Тийм учраас МСНЭ-ээс ойрын хугацаанд буюу ирэх долоо хоногоос төсөлд хамрагдах эхний ээлжийн сэтгүүлчдийн дараалал тогтоох, сэтгүүлч, редакци МСНЭ-ийн хоорондын гурвалсан гэрээний загвар, сонгон шалгаруулалтын журам гээд бүх зүйлүүдээ гаргаад сэтгүүлчиддээ нэгдсэн байдлаар танилцуулна. Ингээд шаардлага хангасан сэтгүүлчидтэй МСНЭ-ээс гэрээ байгуулж төсөл хэрэгжүүлж байгаа компанидаа санал болгох юм. Үүний дараа орон сууцны захиалгын гэрээ хийгдээд явна. Мэдээж орон сууцны зах зээлд мөрдөгдөж байгаа жишгийн дагуу урьдчилгаа 30 хувийг сэтгүүлчид төлнө. 70 хувийг нь ипотекийн зээлд хамруулах байдлаар ажиллах болно".

"Шинэ Гарц" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бадамрагчаа:

"МНСЭ-ийн зүгээс манай компанид сэтгүүлчдийг хямд өртөг бүхий орон сууцаар хангах 1000 сэтгүүлчийн орон сууц төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавьсан. Бид судалж үзсэний үндсэн дээр "Шинэ Гүрэн" хорооллын бүтээн байгуулалтын хүрээнд 400 сэтгүүлчийг нэг метр. квадратыг нь 1.099.000 төгрөгөөр бүрэн цутгамал чанартай орон сууцаар хангах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурж байна. Бид энэхүү төслийг харилцан ашигтай, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн, нийслэл хотынхоо утааг бууруулах, хөрсний бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулсан үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил хэмээн үнэлж, төсөлд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. "Шинэ гүрэн" төслийн хувьд бүрэн цутгамал орон сууцны зах зээлийн анхны үнэ 2.300.000 төгрөг боловч бид МСНЭ-тэй байгуулсан гэрээний хүрээнд сэтгүүлчиддээ 1.099.000 төгрөгөөр нийлүүлнэ. Гэвч чанарын хувьд ямар нэгэн ялгаа гаргахгүй, харин ч сэтгүүлчдэдээ илүү түргэн шуурхай үйлчлэх, эхэлж ашиглалтанд орсон барилгаас олгох чиглэлийг барьж ажиллана" гэлээ.

                                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол