ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХГҮЙ

Уншсан тоо: 906
Нийтлэгдсэн: 2018 оны 10 сарын 09

"Ипотекийн зээлийн журам шинэчлэгдэж байна. Удахгүй батлуулна" гэж холбогдох албаныхан ярьсаар удаж байна. 

Ипотекийн зээлийн журам шинэчлэгдэхийг хүлээгээд зарим арилжааны банк зээл гаргахгүй байна, тухайн банкнаас зээл авсан компанийн хэрэгжүүлсэн төслийн орон сууцнаас худалдан авах тохиолдолд л ипотекийн зээл олгох боломжтой гэж байна гэсэн гомдол иргэдийн дунд байна. 

ОУВС, Дэлхийн Банкны зөвлөхүүдэд журмын төслийг танилцуулах, Засгийн Газрын гишүүдээс санал авах зэргээр цаг хугацаа шаардсан ажлууд их байсан гэх тайлбарыг Сангийн Яамны зүгээс өглөө. 

Ипотекийн зээлийн шинэчилсэн журмын төсөлд, зээлийн хүүг бууруулахгүй найман хувьд хэвээр хадгалах, зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг 80 м.кв-аас нэмэгдүүлэхгүй байх,  урьдчилгааг бууруулж 25 хувь болгох, гэр хорооллоос орон сууцанд орж байгаа болон анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэдэд зээл олгох,  зээл авч байгаа иргэнд арилжааны банкны зүгээс орон сууц санал болгодог байдлыг зогсоох зэрэг асуудлыг тусгажээ.

80 м.кв-аас дээш талбайтай орон сууцыг найман хувийн хүүтэй зээлд хамруулах тухай хүсэлтийг барилгын компанийнхан ихээхэн тавьдаг. Гэвч найман хувийн хүүтэй зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг нэмэгдүүлсэн тохиолдолд төрийн бодлого зорилтот бүлэгт чиглэхгүй байх, нэг зээлдэгчид ноогдох зээлийн хэмжээ нэмэгдэх эрсдэл байна гэж үзжээ. 

Ипотекийн зээлийн шинэчилсэн журмыг удахгүй Засгийн Газрын хуралдаанаар оруулна гэсэн жижүүрийн хариултыг албаныхнаас авлаа.
                                                                                                                                                                                                П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим