ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ИНГЭЖ АЖИЛЛАХ БАЙСАН ЮМ УУ? ЕРӨНХИЙ САЙДАА...

Уншсан тоо: 790
Нийтлэгдсэн: 2018 оны 10 сарын 12

2018 онд ипотекийн зээлийн хөтөлбөрт зориулж улсын төсвөөс 120 тэрбум төгрөг баталж байсан бол ирэх онд дээрдэх бус харин ч таван тэрбум төгрөгөөр бууруулж, 115 тэрбум төгрөг болгожээ.  

Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх ямар нэгэн арга хэмжээний төлөвлөгөөг ч төсвийн төсөлд суулгаагүй байна.

Түүнчлэн ипотекийн зээлийн хүү, урьдчилгааг бууруулах саналыг холбогдох газрууд гаргасан ч, зээлийн хүүг бууруулахыг ОУВС хүлээн авахгүй байгаа талаар БХБ-ын сайд Х.Баделхан ярьсан.

Ипотекийн зээлд улсын төсвөөс зарцуулах санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, ипотекийн зээлийн урьдчилгаа, хүүг бууруулан орон сууц хэрэгцээтэй ч худалдан авах чадваргүй байгаа зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэж том амласан У. Хүрэлсүхийн Засгийн Газар ийм л байдалтай байна.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд ч нааштай ахиц гарсангүй өдий хүрлээ. Өмнөх Засгийн Газруудын үед ашиглалтанд оруулсан 1512 айлын түрээсийн орон сууц л байна. 

"Буянт-Ухаа-2" хороололд баригдаж байсан  972 айлын орон сууцыг энэ онд багтааж ашиглалтанд оруулж чадах эсэх нь тодорхойгүй. Түрээсэлж байгаад өмчилдөг хувилбарыг удахгүй хэрэгжүүлнэ гэж том ярьж байгаа  Засгийн Газар ингэхээ байг гэхэд зөвхөн түрээслээд амьдрах орон сууцаар ч хангаж чадахгүй шинжтэй.

Иргэд ипотекийн зээлийн хүүг бууруулах болов уу гэж ихээхэн хүлээж байгаа. Тэгвэл энэ чиглэлээр нааштай шийдвэр гарахгүй нь тодорхой боллоо. "Цаашдаа гаднаас зээл авч эх үүсвэрийг нь нэмэгдүүлсний дараа зээлийн хүүг бууруулж болно. Одоогоор найман хувийн хүүг бууруулах боломжгүй" гэж салбарын сайд тайлбарласан.

2017 оноос хойш ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт огцом буураад байна. Тухайлбал, 2013 онд хөтөлбөр эхлэхэд 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн бол 2017 оны эцсийн байдлаар санхүүжилтийн хэмжээ дөрөв дахин буурч 350 гаруй тэрбум төгрөгт хүрчээ. 2013 онд хамгийн дээд тал нь есдүгээр сард 3000 гаруй хүн ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдаж байсан бол 2018 оны есдүгээр сард Монголбанкны санхүүжилтээр 200 гаруй хүн ипотекийн зээлд хамрагджээ.

                                                                                                                                                                                                 П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол