НАЙМАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГ РҮҮ ЧИГЛҮҮЛНЭ

Уншсан тоо: 803
Нийтлэгдсэн: 2018 оны 10 сарын 19

Монголбанк мөнгө хэвлэж ипотекийн зээлийг санхүүжүүлэхгүй болсон учраас  гурван эх үүсвэрээс санхүүжүүлж байна. 

2018 онд улсын төсвөөс 120 тэрбум төгрөг олгох ёстой бөгөөд одоогийн байдлаар 60 тэрбумыг нь олгожээ. Улсын төсвөөс хийгдэх санхүүжилтээс гадна өмнө өгсөн ипотекийн зээлийн эргэн төлөлт, арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр иргэдэд ипотекийн зээл олгосон.

Эхний найман сарын байдлаар 6000 айл орон сууц худалдаж авсан байна. Үүнд 450 тэрбум төгрөг зарцуулсны  250 тэрбумыг нь арилжааны банкууд, 60 тэрбумыг улсын төсвөөс, үлдсэн 140 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлжээ.

Ипотекийн зээлд зориулж ирэх онд улсын төсвөөс 115 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар тусгасан нь 2018 оны түвшинтэй адилхан гэсэн үг. Монголбанк зээлийн эргэн төлөлтөөс 150-170 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх тооцоо байна. Ингэснээр 2019 онд нийтдээ 280 гаруй тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх нь...

Ирэх жилээс найман хувийн хүүтэй зээлийг гурван зорилтот бүлэг рүү чиглүүлнэ гэдгийг Сангийн Яамны албан тушаалтан онцолсон. Үүнд:

-Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцнаас худалдаж авч байгаа иргэнд,

-Анх удаа орон сууцанд орох гэж байгаа иргэдэд,

-Ногоон амины орон сууцны зээл авч байгаа өрхүүдэд найман хувийн хүүтэй зээл олгохоор журамд тусгаад байгаа аж.

Одоогоор "Ипотекийн зээлийн журам"-ыг хэрэгжүүлэхэд хамгийн тулгамдсан асуудал бол хөрөнгийн эх үүсвэрийг нээх юм. Эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёрдогч зах зээлд бонд гаргаж мөнгө босгох хоёр зам байна.

Тэгвэл цаашид ипотекийн зээлийн санхүүжилтийг төсөв даахгүй учраас гадны урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх ёстой гэж яригдаж байгаа юм.

                                                                                                                                                                                                   П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол