НАЙМАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 164 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН Ч АГААРЫН БОХИРДОЛ БУУРСАНГҮЙ

Уншсан тоо: 193
Нийтлэгдсэн: 2018 оны 10 сарын 23

Үндэсний Аудитын Газраас "Цэвэр агаар сан" болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг танилцууллаа. 

 Үндэсний Аудитын Газрын Гүйцэтгэх аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Л.Одгэрэл:

"Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 1995 оноос хойш гаргасан шийдвэрүүд нь өөр хоорондоо уялдаа холбоогүйгээс бохирдлыг бууруулах үйл ажиллагааг оновчтой зохицуулж чадаагүй байна. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих Үндэсний Хороог Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэргэд хоёр, Ерөнхий Сайдын дэргэд хоёр, Байгаль Орчны сайдын дэргэд хоёр, Нийслэлийн Засаг Даргын дэргэд гурван удаа байгуулан ажиллаж, харьяалал бүтэц нь байнга солигдож ирснээс шалтгаалан хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэн дүгнэж тайлбарлах, хяналт тавих, хариуцлага тооцох боломжгүй нөхцөлд хүргэсэн.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг харвал,

-Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум

-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум

-Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

Мөн гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэхүү арга хэмжээнд авч ашигласан.

Агаарын бохирдлыг бууруулах талаархи судалгаанд хөрөнгө зарцуулсан ч түүнийгээ цаашид авч хэрэгжүүлэх тал дээр анхааралгүй орхиж, үр дүнгүй ажил болгосон. Агаарын бохирдлыг хянадаг төхөөрөмж зургаан төрлийн үзүүлэлтийг гаргадаг ч хүний биед хортой хүнд металлын үзүүлэлтийг гаргадаггүй, тийм төхөөрөмжгүй, цөөн байршилд хэмжилт хийдэг учир тооцоо судалгаа буруу гардаг зэрэг зөрчил дутагдал илэрсэн.

Нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламж хэт бага. Гэр хорооллын айл өрхийн тоо 2018 онд 2016 оныхоос 1.4 дахин нэмэгдсэн. Дулаан алдалтыг бууруулах чиглэлээр гэрийн бүрээс шинэчлэх ажил хийсэн ч зорилтот бүлэгтээ хүрээгүй, мөн хэдэн айл өрхөд хүрч, үр дүнгээ өгч байгаа талаар бүртгэл, мэдээлэл байхгүй. Сайжруулсан зуухыг хэрэглээнд нэвтрүүлсэн ч  технологийн дагуу ашиглаагүй, эхнээсээ элэгдэл хорогдолд орж, энгийн зуухны адил ажиллах болсон. Үндсэндээ уурын зуухнуудыг татан буулгаж, төвлөрсөн дулаанд холбосноос өөрөөр үр дүнд хүрсэн ажил байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан" хэмээн ярилаа.

Аудитаар гарсан зөрчилтэй холбогдуулан зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Ерөнхий Сайд болон Хотын Даргад зөвлөмж өгч, албан шаардлага хүргүүлэн зарим байгууллага дээр илэрсэн зөрчилтэй холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгааг энэ үеэр мэдэгдсэн юм.

                                                                                                                                                                                     П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол