ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 2233 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРНО

Уншсан тоо: 347
Нийтлэгдсэн: 2018 оны 10 сарын 26

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 127 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайг баталсан.

Эдгээр 76 хэсэгчилсэн талбайд нийт 41 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжлагдсан байдаг. 

Бүтээн байгуулалтын ажил хийгдээгүйн улмаас 2016 онд 6, 2018 онд 7 төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж 4 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, дахин 11 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилгыг зарлажээ.

Одоогийн байдлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 1712 нэгж талбарын газрыг чөлөөлөн 10.278 айлын орон сууцны барилгын ажил эхлүүлж 5477 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан байна. 

"2018 оны 3 дугаар улирлын байдлаар 280 айлын орон сууц ашиглалтанд оруулсан бөгөөд дахин 2233 айлын орон сууц ашиглалтанд оруулна" гэж Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газрын дарга Ч.Батбилэг ярьсан юм.

Ипотекийн зээлийн хүртээмж муу байгаа, арилжааны банкууд иргэдэд зээл олгохдоо харилцагч компанийнхаа орон сууцыг санал болгодог зэрэг шалтгаануудын улмаас дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчид орон сууцаа борлуулахад хүндрэлтэй байдаг.

Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийн орчныг сайжруулах зорилтот төслийг төрийн зүгээс дэмжиж, ипотекийн зээлийг дахин төлөвлөлтийн төслийн орон сууцнаас худалдан авсан иргэдэд олгох, гадны зээл тусламжийг энэхүү төсөл рүү илүүтэй  чиглүүлэн ажиллах шаардлагатай байна.

                                                                                                                                                                                         П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол