АМ, АЖИЛ НЬ ЗӨРСӨН НЭГ ЖИЛ

Уншсан тоо: 145
Нийтлэгдсэн: 2018 оны 10 сарын 27

2017 оны 10-р сарын 04-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий Сайдаар томилсон бол 10-р сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Баделханыг Барилга Хот Байгуулалтын сайдаар томилсон.

Тухайн үед Х.Баделхан сайд: 

“Цаашид ипотекийн зээлийн асуудлыг боловсронгуй болгох, цар хүрээг нэмэгдүүлэх, гадаад дотоодоос хөрөнгө босгох асуудалд анхаарна.  Хамгийн түрүүнд ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийднэ. Өмнө нь Монголбанкнаас эх үүсвэр гардаг байсан ч ОУВС-тай хийсэн гэрээгээр боломжгүй болсон юм билээ. Ийм учраас зээлийн эх үүсвэрийг шийдэх гарцыг хайна. Одоо хүртэл ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүс бол зээлийн урьдчилгаа 30 хувийг төлж чадахгүй байгаа хүмүүс гэж ойлгож болно. Тиймээс ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг тодорхой хэмжээгээр багасгах боломж нөхцлийг судалж, энэ чиглэлд анхаарч ажиллана” гэж байлаа.

"Ипотекийн зээлийн журам”-ыг шинэчлэх, зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх тухай Засгийн Газар ийнхүү ярьж эхэлснээс хойш яг нэг жил өнгөрлөө.

Журам шинэчлэгдсэнгүй. Ипотекийн зээл мөлхөө байдалтайгаар үргэлжилсээр арилжааны банкуудын өөрийн эх үүсвэр болох 250 тэрбум төгрөгтэй нийлэн байж л 6000 орчим иргэнийг орон сууцтай болгож амжив.

Орон сууцаа түрээсэлж байгаад өмчилдөг болгоно, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр болон хүүг бууруулна, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг яаралтай хийнэ... гэх мэтээр олон зүйлийг яаран амалж байсан ч бодит байдал дээр биелсэн нь үгүй.

Түрээсэлж байгаад өмчилж авах хувилбар хэрэгжих нь байтугай түрээсийн зориулалттай орон сууцны ажил удаашралтай, ипотекийн зээлийн журам шинэчлэн батлагдаагүй, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл тодорхой дэмжлэггүй гэх мэтээр нэг л унтаа байдалтайгаар нэг жилийг өнгөрүүллээ. 

Ипотекийн зээлийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, урьдчилгааг 25 хувь болгох,  улсын төсвөөс ипотекийн зээлд зориулан гаргаж байгаа  мөнгийг хэрхэн зарцуулах талаар тодорхой болгох гэхчлэн хэд хэдэн асуудлыг шинэчилсэн журамд тусгаад байгаа талаар олонтоо сонссон биз ээ...

Ам ажил зөрөх гэдгийг "Монгол хэлний их тайлбар толь"-д их ярьж, бага хийх гэж тайлбарласан байдаг юм билээ. Өнгөрсөн нэг жил барилгын салбар ийм л дүр төрхтэй байлаа.

                                                                                                                                                                                 П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол