"ГАРУДА-2018"-ИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

Уншсан тоо: 163
Нийтлэгдсэн: 2018 оны 10 сарын 29

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал  гардуулах “Гаруда 2018” ёслол хүндэтгэлийн ажиллагаа болж, шилдгүүдээ шалгарууллаа. 

Нийслэлийн 379 жилийн ойн хүрээнд их хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, өнгө нэмсэн компаниудыг 5 номинациар тодруулсан юм.

Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү шагнал гардуулах ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцож шилдгүүдэд шагналыг нь гардуулан өглөө.

Шилдэг франчайзинг - Circle K – конвениенс дэлгүүр 

Тус дэлгүүр нь одоогийн байдлаар дэлхийн 25 улсад 12.547 салбар дэлгүүртэй. Олон улсын хэмжээнд нэгдсэн нэг стандарт баримтлан ажиллахын зэрэгцээ тухайн улс орныхоо хууль дүрэм, стандартыг  мөрдөж ажилладаг дэлгүүр юм.

Шилдэг барилга байгууламж – “Бид энд Бид” ХХК “Шинэ сонголт” их дэлгүүр

Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй. Төмөр бетон, ган карказаар хийсэн. Орчин үеийн технологи, өнгө хувирах чадварын хувьд нарны гэрлийн тусгалаас хамааран 3 өнгөөр хувирдаг, 3D пасадтай. Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан тохилог оффисын байр, худалдааны төв юм.

Шилдэг дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн салбар – “Монгол Базальт” ХХК

Эрдэс хөвөн, дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэгч үйлдвэр юм. Байгалийн цэвэр чулууг боловсруулан бүтээгдэхүүнээ гаргаж авдаг. Галд шатахгүй, дуу чимээ, дулаан тусгаарлалт өндөр. Байгальд ээлтэй ногоон шошго авсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

 Шилдэг брэндинг – “Денимон” ХХК Urban brand

Деним боловсруулах технологийг нутагшуулсан оёдлын анхны үйлдвэр юм. Urban brand нэрийн дор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргаж Улаанбаатар хотод 15 салбар дэлгүүр, орон нутагт 16 гэрээт борлуулагчаар худалдаалдаг. Уламжлалт монгол үндэсний хувцсыг өдөр тутмын чөлөөт хэв маягтай хослуулсан “Хүрээ” коллекци нэрийн дор борлуулж олны хүртээл болгоод байгаа бөгөөд Монгол үндэсний хувцас борлуулалтаар зах зээлд тэргүүлэгч болжээ.

Шилдэг авто зам, дэд бүтцийн салбар – БНХАУ-ын Элчин сайдын яам 

Монгол Улс болон Улаанбаатар хотын хэмжээнд гүүрийн төслийн ажил нь 3 хэсэгт огтлолцсон анхны олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламж юм. Уг зам нь нийт 250.2 м урт, 20.5 м өргөн газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй. Улаанбаатар хотод анх удаагаа хийгдэж буй гүүрэн байгууламж юм.

Тусгай байр

-Ус Сувгийн Удирдах Газар

-Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газар

-“Дүнхэн уулын буурал улиастай” ХХК

 -“Үлэмж органик” ХХК нар тус тус шалгаран нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда 2018” цом гардан авлаа.

                                                                                                                                                                                     П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол