Н.БАЯРТСАЙХАН: "САНГИЙН ЯАМ, МОНГОЛБАНК ЯАХ ГЭЖ БАЙНА ГЭЖ АСУУГААД СУУЖ БАЙГАА НЬ БХБЯ-НЫ ИДЭВХИГҮЙ БАЙР СУУРИЙГ ХАРУУЛЖ БАЙНА"

Уншсан тоо: 158
Нийтлэгдсэн: 2018 оны 11 сарын 05

2019 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, хэвийн үргэлжүүлэх боломж байгаа эсэхийг Монголбанк болон Сангийн Яамнаас асуусан юм. 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:

-2019 оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд 115 тэрбум төгрөг суулгасан. Монголбанкнаас эргэн төлөгдөх зээлээр санхүүжүүлэх дүн нь 120 тэрбум төгрөг. Гэхдээ энэ санхүүжилтийн дүн хаана ч хүрэхгүй. Ирэх долоо /энэ долоо хоног/ хоногийн байнгын хорооны хурлаар ипотекийн зээлийн санхүүжилт, зээл олголтын асуудлаар Х.Баделхан сайдын сонсголыг хэлэлцэнэ. Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкинд чиглэл өгөх бодолтой байна. Монголбанкинд үнэт цаас гаргах эрхийг нь өгч, ипотекийн зээл авъя гэсэн хүнд нь зээл олгоё гэсэн бодолтой байна. Ипотекийн зээлийн эргэн төлөлт 98 хувьтай буюу маш сайн үзүүлэлттэй явж байгаа. Тиймээс ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх тусам инфляци буурах боломжтой. Иргэд тансаг хэрэглээ, импортыг дэмжсэн бусад бүтээгдэхүүнд зарцуулах мөнгөө багасгаж, орон сууцны хуримтлалд оруулах боломжтой болгоно. Иймээс ипотекийн зээл олголтыг цаашид дэмжиж ажиллана. Монголбанктай ярьж байгаад ямар арга хэлбэрээр үргэлжлүүлж болох шийдлээ гаргаад ажиллана.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: 

-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг бид бие дааж шийдвэрлэхэд нэлээд төвөгтэй байна. Учир нь, бусад улс оронд энэ хөтөлбөрийг Засгийн Газар нь хэрэгжүүлдэг. Монгол Улсад Төв банк нь барьж аваад эхлүүлчихсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх учраа олж чадахгүй явна. ОУВС-гаас “Танайх энэ хөтөлбөрийг Засгийн Газарт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс шилжүүл” гэж шаардаж байгаа. Гэтэл шууд шилжүүлэх боломж алга. Монголбанкны дансан дээр асар том хэмжээний алдагдал, цоорхой үүсэх учраас Дэлхийн Банктай хамтран ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид хэрхэн хөгжүүлж, үргэлжлүүлэх вэ гэдэг чиглэлээр хамтран ажиллаж байна.

Энд нэг зүйл хэлэхэд, барилгын яамыг хариуцсан сайдын хүрээнд Монголбанк, Сангийн Яамаар асуудлыг хязгаарлах биш яам өөрийнхөө бодлогыг гаргах хэрэгтэй. Жишээ нь: Ипотекийн зээлийн хөтөлбөрөөр барьцаалсан үнэт цаасыг олон улсын зах зээл дээр гаргах боломж байна. Энэ асуудлыг бодлогын яам нь хариуцаж, судлаад саналаа Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Монголбанкинд ийм хөтөлбөр хэрэгжүүлье гэхийн оронд Сангийн яам, Монголбанк яах гэж байна асуугаад сууж байгаа нь Барилга Хот Байгуулалтын Яамны идэвхигүй байр суурийг харуулж байна.

                                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

2,000,000₮

47м2 - 62м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол