ЯАРМАГИЙН ДЭНЖЭЭС ОНЦЛОХ 3 ХОТХОН

Уншсан тоо: 3216
Нийтлэгдсэн: 2018 оны 11 сарын 19

“Улбар шар бол шинэ хар юм” гэдэг нэртэй Нэтфликсийн инээдэм-драма төрлийн тун сайн сериал бий. Платформдоо хамгийн их үзэгдсэн уг киноны эхний хэсэг олон ангит кинонуудын “Оскар” гэж хэлж болох Emmy Awards-аас нь 12 шагнал хүртэж байжээ. 

Эмми Шагналын шинэ дүрэм уг киног инээдмийн төрлөөс драма руу шилжихэд хүргэсэн хэдий ч 2 дугаар хэсэг нь Эммигийн 4 шагналыг хүртэж, улмаар “Улбар шар бол шинэ хар юм” сериалыг Эммигийн инээдэм болон драма төрлийн хоёуланд нь шагнал хүртсэн анхны сериал болгосон юм.

Харин Монголд Яармаг Улаанбаатарын шинэ төв болоод байна.

Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, төсөл хэрэгжүүлэгч “Тэнхлэг Зууч” компаниас Яармагийн дэнж дээр баригдаж буй орон сууцны 20 төслөөс заавал сонирхох 3 хотхоныг онцолж байна.

ГАРДЕН СИТИ


“Ривер Гарден” хотхоны төслийг хэрэгжүүлэгч NCD группын Яармагт хэрэгжүүлж 2 төслийн нэг болох “Гарден Сити” хотхон нь сегментийн хувьд, шинэ гэр бүл, залуучуудад чиглэсэн, орон сууцны чанар, өнгө үзэмж, харагдах байдал, төлөвлөлт сайны зэрэгцээ боломжийн үнэтэй нь төслийн эхний ээлж хурдан борлогдож дуусахад хүргэсэн биз. Уг төслийг хэрэгжүүлэгч NCD групп өмнө нь Өнөр хороолол, Цэцээ Гүн, Ривер Гарден, Тайм Скүэр гэх мэт хотхонуудыг барьсан туршлагатай компани.

Төслийн эхний хэсэг нь 5 давхар, 18 байрнаас бүрдэнэ. Байрнууд нь өндөр биш учир хүн амын төвлөрөл ижил зэрэглэлийн хотхонуудтай харьцуулахад харьцангуй бага. Тэр хэмжээгээр автомашины зогсоолын хүрэлцээ сайн, дуу чимээ бага гэх мэт давуу талуудтай. Ривер Гардентай адилаар ногоон байгууламжийг хангалттай төлөвлөсөн. Хүүхдийн тоглоомын талбай, хиймэл нуур, спорт талбай бүхий таатай, тухтай орчинг бүрдүүлсэн юм.

Ашиглалтанд орох хугацаа: 

1-р ээлж: 2018 оны 12-р сарын 31

2-р ээлж: 2019 оны 03-р сарын 31

Сонголтууд: 

  • 4 өрөө: 108.5м2
  • 4 өрөө: 89м2
  • 4 өрөө: 83м2
  • 3 өрөө: 71.5м2
  • 3 өрөө: 61м2
  • 3 өрөө: 59м2
  • 2 өрөө: 47м2

Вэбсайт: http://garden-city.mn/

Фэйсбүүк: Garden City хотхон

Утас: 7577-7577

VIP RESIDENCE

21 жилийн туршлагатай NCD групптэй харьцуулахад шижигнэсэн залуу компани болох "Улз Буянт Пропертийз"-ийн хэрэгжүүлж буй үл хөдлөх хөрөнгийн анхны төсөл. Анхных болоод ч тэр үү бүх зүйлд сэтгэлээсээ хандаж, бүгдийг чанартай хийх гэсэн хүсэл нь загварын байрны гүйцэтгэл, барилга угсралт, цутгалт хийсэн байдлаас илхэн харагдаж байгааг чанарыг таньдаг нэгэн андахгүй. Түүнийг нь батлах мэт өнгөрсөн 8 дугаар сарын сүүлээр зохион байгуулагдсан "Барилга Экспо 2018" үзэсгэлэнд анх удаа ороод “Шилдэг Шинэ Орон Сууц”-ны төсөл шагналын эзэн болсон байна.

Техник, технологийн дэвшилтэй холбоотойгоор, он удаан жилийн түүхтэй компани зах зээлд манлайлах учиртай гэдэг ойлголт хуучирсан. 2007 оны 6 дугаар сарын 29-нөөс өмнө гар утасны зах зээлд ноёлж байсан Нокиа компанийн Гүйцэтгэх захирал iphone-г “ганцхан товчтой бас антенгүй” гэж шоолж байсан бол iphone зах зээлийг байлдан дагуулж эхлэхэд “Бид юуг ч буруу хийгээгүй ш дээ” хэмээн нулимс дуслуулж суугаа бичлэг байдаг. Iphone-тэй адилаар, VIP Residence хотхон Монголд анх удаа гэрийн автоматжуулалтын хаана ч суурилагдаагүй шинэ боломжуудыг агуулсан шийдлийг Америкийн Crestron брэндийн тоноглолыг ашиглан ITZONE компанийн гүйцэтгэл, хөгжүүлэлтээр бий болгосон нь тун ч инновацлаг.

Дээр нь уг төслийн барилга угсралтыг өмнө нь ЭМ СИ ЭС"-ийн "Будда Виста", "Асем Вилла", "Велла Виста гэх мэт хотхонуудын барилга угсралтанд ажиллаж байсан туршлагатай "Лидер Буянт Холдинг" компани гүйцэтгэж байгаа нь чанарт эргэлзэх бодлыг эрхгүй арилгана.

Бас өрөөний хэмжээний олон сонголт, өндөр тааз, хаалга, тал дугуй бөөрөнхий цонх зэрэг нь эзэгтэй нар, эмэгтэйчүүдэд маш их таалагдаж байгаа гэсэн.

Ашиглалтанд орох хугацаа: 2019 оны 6 дугаар сар                                                                                                            


7 өрөө, Пентхаус загвар



422.46м2



 407.12м2



346.86м2








6 өрөө, Пентхаус загвар


281.51м2


252.69м2


212.03м2








5 өрөө


213.57м2


207.14м2


187,40м2








4 өрөө


170.45м2


158.69м2


158.61м2


156.31м2


147.47м2


146.20м2


131.31м2


119,97м2


116.87м2

3 өрөө 


114.35м2


105.70м2


103.01м2


102.80м2


99.92м2


91.96м2


91.24м2


84.91м2


76,34м2           73.84м2


Вэбсайт: http://vipresidence.mn

Фэйсбүүк: VIP Residence

Утас: 9595-1111, 9595-2222, 9595-3333, 9595-4444

 ГУРАВ: КАСА ДА ВИНЧИ

Яармагийн дэнж дээр NCD группын хэрэгжүүлж буй 2 дахь төсөл. Өмнөх хоёроос ялгаатай нь хаусны хотхон. "Тэнхлэг Зууч" компанийн таван жилийн өмнө хийж байсан судалгаагаар иргэд хаусанд амьдрах сонирхол тийм ч өндөр байгаагүй. Үүний гол шалтгаан нь хауснууд хотхон байдлаар төлөвлөгдөөгүй, хашаа, харуул хамгаалалтгүй, ус, халаалт гэх мэт дэд бүтцийн шийдэл нь хэт өндөр зардалтай, үнэ өндөр, хэт том талбайтай, орчин бүрдүүлэлт муутай гэх зэрэг шалтгаануудтай холбоотой байв. Харин энэ Каса Да Винчи хотхон энэ бүх асуудлыг бүрэн шийдвэрлэснээс гадна айл бүр эдэлбэр газартай.

Ашиглалтанд орох хугацаа: 

1-р ээлж: 2019 оны 3-р улирал

2-р ээлж: 2019 оны 4-р улирал

3-р ээлж: 2020 оны 1-р улирал

Сонголтууд: 

  • Сингл Хаус: 451,3м2
  • Сингл Хаус: 298,3м2
  • Твин Хаус: 308,7м2
  • Таун Хаус: 227,4м2

Вэбсайт: http://casa-davinci.mn 

Фэйсбүүк: Casa Da Vinci хотхон

Утас: 7577-7577

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол