ГХДТ-ИЙН ХҮРЭЭНД 10.278 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ АЖИЛ ЭХЛҮҮЛЖ, 5477 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ АШИГЛАЛТАНД ОРУУЛЖЭЭ

Уншсан тоо: 280
Нийтлэгдсэн: 2018 оны 11 сарын 21

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 127 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайг баталсан.

Эдгээр 76 хэсэгчилсэн талбайд нийт 41 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжлагдсан байдаг юм. 

Бүтээн байгуулалтын ажил хийгдээгүйн улмаас 2016 онд 6, 2018 онд 7 төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж 4 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, дахин 11 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилгыг зарлажээ.

Одоогийн байдлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 1712 нэгж талбарын газрыг чөлөөлөн 10.278 айлын орон сууцны барилгын ажил эхлүүлж 5477 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан байна. 

2018 оны 3 дугаар улирлын байдлаар 2018 онд 280 айлын орон сууц ашиглалтанд ороод байгаа бөгөөд дахин 2233 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

Компани нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн боловч нийслэлийн зүгээс нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх алхам хийхгүй байна. Уг нь дахин төлөвлөлтийн ажил нь цогц төлөвлөлт.

Өөрөөр хэлбэл тэнд сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг нийслэлийн зүгээс шийдвэрлэх шаардлагатай ч энэ ажил бүрэн зогссон байна. Тухайлбал: Дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд “Гангар Инвест”, “Баганат Өргөө” зэрэг компанийн барилгууд баригдан, айлууд нүүж орсон. Эдгээр компаниудын хувьд сургууль, цэцэрлэгийн газрыг чөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийг хэрхэн барих талаар шийдэл гаргаагүй, төсөвт суулгаагүй байна. 

Түүнчлэн санхүүжилтийн дэмжлэг байхгүй, гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй болсон зэрэг ойлгомжгүй зүйл цөөнгүй.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ийнхүү зарим нь зогсонги байдалтай, зарим нь барилгаа ашиглалтанд оруулсан боловч орчны тохижилт, дэд бүтцийг хийгээгүй зэргээр нийслэлийн удирдлагаас хамаарах асуудлууд байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт, 30,6 га газарт 3200 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж буй “Грийн Ресурс” компанийн 1500 айлын орон сууцанд БНХАУ-ын STATE-OWNED INVESTMENT AND MANAGEMENT компани хөрөнгө оруулахаар болсон нь таатай мэдээ байлаа. 

“Грийн Ресурс” компани өөрийн хөрөнгөөр эхний ээлжийн орон сууцаа ашиглалтанд оруулж, хоёрдугаар ээлжийн 2 блок орон сууцны ажлаа үргэлжлүүлж байгаа юм.

                                                                                                                                                                                                 П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол