ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ 2019 ОНД ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛБАНК ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

Уншсан тоо: 345
Нийтлэгдсэн: 2018 оны 11 сарын 28

2019 оны 1-р сарын 1-нээс ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкаас Засгийн Газарт шилжүүлэх ёстой байсан боловч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад хамтран хэрэгжүүлэхээр болоод байна.

1,9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв УИХ-аар батлагдсан ийм нөхцөлд  ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн Газарт шилжүүлж өгөх юм бол төсвийн алдагдал их хэмжээгээр  нэмэгдэх учраас 2019 онд Монголбанк, Засгийн Газар хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, энэ хугацаандаа цаашдын арга замыг хайх аж.

Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарах үүргийг ОУВС-ийн өмнө хүлээсэн ч ийнхүү тодорхой хугацаанд оролцоод явах болж байна.               

Банкуудад олгож байгаа ипотекийн зээлийн санхүүжилтийг 4 хувийн хүүтэй олгож байснаа бууруулж 1 хувь болгоход Монголбанкны алдагдал дахин нэмэгдэх хэдий ч улс орны нийгэм эдийн засагт үзүүлэх ач холбогдлыг харгалзсан гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан онцолсон юм.

Учир нь банкуудад олгох санхүүжилтийн хүүг 4 хувиас 1 хувь болгож бууруулснаар арилжааны банкууд нэмээд 200 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зах зээлд гаргах боломжтой болно. 

2017, 2018 онуудад улсын төсөв болон өмнөх зээлийн эргэн төлөлтөөс 340 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зах зээлд зориулан гаргаж байсан бол 500-600 тэрбум төгрөгт хүрч хүртээмж нэмэгдэх аж.

                                                                                                                                                                                                  П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол