ГХДТ-ИЙН ТӨСЛИЙН ГОЛ НАЙДВАР БНХАУ-ЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ...

Уншсан тоо: 162
Нийтлэгдсэн: 2018 оны 12 сарын 06

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 127 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайг баталсан.

Эдгээр 76 хэсэгчилсэн талбайд нийт 41 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжлагдсан байдаг юм.

Бүтээн байгуулалтын ажил хийгдээгүйн улмаас 2016 онд 6, 2018 онд 7 төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж 4 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, дахин 11 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилгыг зарлажээ.

Одоогийн байдлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2013 оноос хойш 1712 нэгж талбарын газрыг чөлөөлөн 10.278 айлын орон сууцны барилгын ажил эхлүүлж 5477 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан байна.

С.Батболд даргын хувьд Нийслэлийн Засаг даргаар томилогдохдоо гэр хорооллын дахин төлөвлөлтийн бодлогыг үргэлжлүүлнэ гэж амалж байсан, боломжоороо ажиллаж байгаа. 

Гэвч дэд бүтцэд зориулах санхүүжилт дутмаг, 2016 оноос хойш манайд нүүрлээд буй эдийн засгийн хямралаас болоод барилгын компаниуд банкнаас хөнгөлөлттэй зээл авч чадахаа байсан, аж ахуйн нэгжүүд дахин төлөвлөлтийн төсөл рүү орох сонирхолгүй байгаа, ипотекийн зээл олголт саарсан зэрэг хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөгөөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл зогсонги байдалд ороод байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлуудад цахилгаан, цэвэр, бохир усны шугам татах, зам тавих зэргээр дэд бүтцийг нь шийдэхэд 170 орчим сая долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ.

Гэр хороололд дэд бүтэц шийдэх хөрөнгийг БНХАУ-аас орж ирэх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаас гаргахаар Ж.Эрдэнэбатын Засгийн Газар хотын удирдлагуудтай тохирч байв. 

БНХАУ-ын тал манай улсад буцалтгүй тусламж өгнө гэдгээ 2017 оны 05-р сард илэрхийлж байсан ч  өнөөг хүртэл мөнгө нь орж ирээгүй байгаа аж.

Ямартай ч гэр хорооллын дэд бүтцэд зориулж нийслэлийн ирэх оны төсөвт 20 тэрбум төгрөг тусгасан бөгөөд  дэд бүтцийн асуудлаас болоод ажил нь эхлэхгүй байгаа аж ахуйн нэгжийн байршилд зарцуулахаар төлөвлөжээ.

2018 оны 3 дугаар улирлын байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд энэ онд 280 айлын орон сууц ашиглалтанд ороод байгаа бөгөөд дахин 2233 айлын орон сууц ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ч хугацаандаа биелэхгүй байх төлөвтэй байгаа юм.

                                                                                                                                                                                                  П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол