"ОРОН СУУЦНЫ ФОНД"-Д ТӨВЛӨРҮҮЛСЭН БАЙР ЭЗЭДДЭЭ ОЧДОГ УУ?

Уншсан тоо: 211
Нийтлэгдсэн: 2018 оны 12 сарын 19

“Нийслэлийн орон сууцны фонд бүрдүүлэх журам”-ыг 2008 онд НИТХ-ын 30 дугаар тогтоолоор баталсан байдаг.

Уг журмын 4.1.1-д “Улсын болон нийслэлийн хөрөнгөөр хийсэн төвлөрсөн инженерийн хангамжийн эх үүсвэр, авто зам, гол болон салбар шугам сүлжээ бүхий газарт барьсан барилгын орон сууцны нийт талбайн 2 хувийг үнэ төлбөргүйгээр, 20 хувийг өөрийн өртгөөр нь тооцон "Нийслэлийн орон сууцны фонд"-д төвлөрүүлнэ. Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон газар нь тус заалтад нэгэн адил хамаарна” гэж заажээ.

Уг журам өнөөдрийг хүртэл хэрэгжиж нийслэлд орон сууц барьсан, барих гэж байгаа компани дэд бүтцийн хангамжийн эх үүсвэрээ хэрхэн шийдсэнээс шалтгаалан нийт орон сууцныхаа 1-2 хувийг нийслэлд үнэ төлбөргүй өгсөөр байгаа.

Харин эдгээр байрнаас хэд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, хэд нь ахмадуудад олгогдсон талаархи мэдээлэл хаалттай байсаар ирсэн. 

Компаниудын барилгын зураг төслийг баталж өгөхдөө, дээрхи 30 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулахыг нийслэлийн зүгээс шаарддаг,төсөл хэрэгжүүлэгчид ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй ийм журам хэрэгжиж эхлээд 10 жил болжээ.

Энэхүү журам орон сууцны үнийг тодорхой хэмжээгээр өсөхөд нөлөөлдөг нь гарцаагүй. 

Орон сууцны фондод төвлөрсөн байрнуудын хэдийг нь хэнд өгсөн нь нээлттэй биш учраас эзэндээ хүрсэн эсэх нь эргэлзээтэй. 

Уг тоон мэдээллийг хэлээд өгөх албан тушаалтан байсангүй. 

.....компаниас авсан .... м.кв талбайтай байрыг зорилтот бүлгийн иргэн .....д олголоо хэмээн ил тод нээлттэй мэдээлэл өгөхүйц хэмжээнд жинхэнэ эзэддээ очоогүй болохоор тоон мэдээллийг хэлж өгөх хүн байхгүй байгаа бололтой.

Харин сүүлийн үед, зарим зорилтот төсөл хөтөлбөрт оролцож буй аж ахуйн нэгжүүдийг "Орон сууцны фонд"-д хоёр хувь төвлөрүүлэхээс чөлөөлөх талаар яригдаж байсан. 

Өчигдөр болсон Нийслэлийн Засаг Даргын Зөвлөлийн ээлжит хурлаар ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барьж ашиглалтанд оруулсан тохиолдолд орон сууцны хоёр хувийг "Нийслэлийн орон сууцны фонд"-д төвлөрүүлэхгүй байх тухай асуудлыг хэлэлцлээ.

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцох сонирхолтой аж ахуйн нэгж байхгүй байгаа учраас энэхүү асуудлыг гаргаж тавьж байгаа бололтой.

Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон 234 орон сууцны барилга байгаа бөгөөд нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын улсын ахлах байцаагчийн 4 удаагийн дүгнэлт гарч, ашиглахыг хориглох шийдвэр гарсан байдаг юм.

Нийслэлийн Засаг Даргын 13 удаагийн захирамжаар дээрхи 234 барилгаас Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргийн 143 барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан.

Дахин төлөвлөн барилгажуулах захирамж гарсан 143 барилгыг 49 багц төсөл болгож, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилга зарласан бөгөөд эдгээрээс 24 багц төслийн хүрээнд нийт 72 барилгыг дахин төлөвлөх ажил хийгдэж байна.

Одоогийн байдлаар нийт 416 айлын 24 орон сууцыг буулгаж, 453 айлын 4 орон сууцыг ашиглалтанд оруулаад байгаа бол он дуусахаас өмнө 5 орон сууцыг шинээр ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. 

Энд онд буулгасан 15 орон сууцны суурин дээр шинээр барилга угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд 2019 оны 1-3 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулах ажээ.

                                                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол