ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ХАМРАГДСАН ИРГЭД БАЙРНЫ ТҮЛХҮҮРЭЭ ГАРДАН АВЛАА

Уншсан тоо: 400
Нийтлэгдсэн: 2018 оны 12 сарын 27

Сүхбаатар дүүргийн орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Пример Инвестмент Групп” ХХК-ийн хоёрдугаар ээлжийн 60 айлын орон сууц ашиглалтанд орж иргэдэд түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Тус компани уг байршилд 2.5 жилийн хугацаанд үе шаттайгаар нийт 660 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй бөгөөд эхний ээлжийн 60 айлын орон сууц өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтанд орсон юм.

Түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга, НИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батбямба болон дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Үүний дараа хотын удирдлагууд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хорооллын Е хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд "Зургаан талт" компанийн хэрэгжүүлж буй "Нарт" хорооллын 120 айлын орон сууцны нээлтийн ажиллагаанд оролцсон юм. 

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан:

“Улаанбаатар хот 1.4 сая хүн амтай болоод байна. Хүн амын хэт төвлөрлөөс болоод агаар, орчны бохирдол хүндрэлтэй асуудал боллоо. Үүнийг даван туулахын тулд бид олон төрлийн ажил хийх ёстой. Хамгийн сайн боловч цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаардагдах ажил бол орон сууцжуулах. Иргэдийг орон сууцжуулахад улсын зүгээс дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлээд иргэд хувийн ААН-тэй тохиролцоод явах нь илүү оновчтой шийдэл болж байна. Өнөөдөр бид Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд 200 орчим айлын орон сууцны нээлтийг хийлээ. Үүнээс гадна дэд бүтцээс хол байгаа айлуудыг өөрийнх нь амьдарч буй газар дээр цэвэр, бохир, дулаантай холбох дэд төвүүдийг барьж байна. Агаар орчны бохирдлыг бууруулахад бүх төрлийн шийдлийг хэрэглэж байж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг хангах болно” гэв.

                                                                                                                                                                                      П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим