ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛЖ 600 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

Уншсан тоо: 703
Нийтлэгдсэн: 2018 оны 12 сарын 29

Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудал ирэх жил ашиглалтад орно. 

Энэ хүрээнд тус онгоцны буудлын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор 600 айлын орон сууц барих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. 

Зам Тээврийн Хөгжлийн сайдын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцуулга хийлээ. 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 600 айлын орон сууц барьж 2022 он гэхэд бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгааг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлээд уг хөтөлбөр хэрэгжсэнээр замын ачаалал буурахаас гадна ажилчдын цаг хугацааг хэмнэх, нийгмийн баталгааг хангах зэрэг олон давуу талтай гэдгийг онцолсон.

Уг хөтөлбөрийн дагуу баригдах орон сууцыг ИНЕГ-ын жилийн давсан орлогоор санхүүжүүлэн барих боломжтой юм байна.

Орон сууцыг Дундговь аймаг руу явах чиглэлийн зам дагуу буюу шинэ нисэх онгоцны буудлын зүүн хойно барихаар зураг төсөл хийгдэж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг хамтад нь шийдэхээр төлөвлөж байгаа аж.

Цаашлаад уг хөтөлбөрийн хүрээнд 600, 800 айлын орон сууц баригдаж шинэ нисэх онгоцны буудлыг дагасан дагуул хот байгуулагдан хөгжих боломжтой.

Нийслэл хотын хэсэгчилсэн төлөвлөлттэй уялдуулан орон сууцны зураг төслийн ажлыг хийх, бүтээн байгуулалтын ажлыг үндэсний аж ахуйн нэгжүүдийг хамруулан 2019 оны хавар эхлүүлж 2020 оны намар бүрэн дуусгах хэрэгтэй гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар анхааруулсан юм.

Орон сууцыг худалдаж авах албан хаагчид бүх банкны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ

                                                                                                                                                                                П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим