УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮРИЙН ЗҮҮН ТАЛЫН ХУУЧИН БАЙРЫГ БУУЛГАНА

Уншсан тоо: 436
Нийтлэгдсэн: 2019 оны 01 сарын 08

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон Худаг усны 36, Дулааны 18 дугаар байрнуудын барилгажилтын төслийг боловсруулж хэрэгжүүлэхээр “Эм Эм Жи Капитал” ХХК шалгарсан байна.

Нийслэлийн Засаг Даргын 2017 оны А/202 дугаар  захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэх эрх олгосон батламжийг тус компанид гардуулан өглөө.

Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд буюу 45-р сургуулийн хойд талд байрлах 1960,1961 онд ашиглалтанд орсон, амьдрах нөхцөл тааруу гэхэд арай хэтэрчихсэн эдгээр байрнуудаар манай сурвалжлах баг 5 жилийн өмнө орж сурвалжлага бэлтгэж байсан юм.

Тус бүртээ 12 айл амьдрах 3 орцтой Худаг Усны 36-р байр нь дундуураа цуурсан тул нурахаас сэргийлэн бүслүүр хийж аргацаасан байв.

Подвал байхгүйгээс шал нь хөгцөрсөн, шүүрэн шанага шиг дээврээр нь дусаал гоождог, хана нь цуураад суулт өгсөн, бага зэрэг чичирхийлэлд ширээн дээрхи аяга таваг хөдөлдөг гэхчлэн энэ байр маш их асуудалтай. Зэргэлдээх Дулааны 18-р байр ч мөн адил. 

Олон жилийн туршид хүнд нөхцөлд амьдарч ирсэн оршин суугчид байраа буулгуулж шинэ байр бариулах хүсэлтээ нийслэлийн үе үеийн удирдлагуудад удаа дараа гаргаж, олон ч бэрхшээлтэй тулгарч байгаагаа ярьж байлаа. 

Ямартай ч эдгээр байрыг дахин барилгажуулах компани шалгарсан байна. 

Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Эм Эм Жи Капитал” ХХК нь ноос, ноолуур угаах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй бөгөөд  ЖДҮ -ээс зээл авсан хэрэгт холбогдсон томоохон албан тушаалтны хамаарал бүхий компани болох талаар мэдээлэл л байна.

Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон 234 орон сууцны барилга байгаа бөгөөд нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын улсын ахлах байцаагчийн 4 удаагийн дүгнэлт гарч, ашиглахыг хориглох шийдвэр гарсан байдаг юм.

                                                                                                                                                                                                 П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим