"БУЯНТ-УХАА-2" ХОРООЛЛЫН 972 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ АШИГЛАЛТАНД ОРОХ ХУГАЦАА ХОЙШИЛЖЭЭ

Уншсан тоо: 691
Нийтлэгдсэн: 2019 оны 02 сарын 11

"Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2018 оны аравдугаар сард багтаан дөрвөн аймаг болон Улаанбаатар хотод нийт 1562 айлын орон сууцыг барьж дуусган ашиглалтанд оруулна" хэмээн Засгийн Газрын түвшинд яригдсан ч ажил хэрэг болоогүй. 

Энд яригдаж байгаа 1562 айлын орон сууцны 972 нь нийслэлд баригдаж буй Буянт-Ухаа-2 хорооллынх.

Товлосон 10-р сар нь өнгөрдөг юм байж... 11-р сард холбогдох албан тушаалтнаас ярилцлага авах үеэрээ эдгээр орон сууцыг хэзээ ашиглалтанд оруулах талаар тодруулахад: 

"972 айлын орон сууцыг Хөгжлийн Банкны санхүүжилтээр 2019 оны нэгдүгээр сард багтаан ашиглалтанд оруулахаар зорилт тавин ажиллаж байна. Эдгээр орон сууцны хэдэн хувийг түрээсийн орон сууцны санд шилжүүлж, хэдэн хувийг зах зээлд шууд худалдаанд гаргах талаар эцэслэн шийдээгүй, маргааш Засгийн Газрын хуралдаанд санал оруулж танилцуулан, шийдвэр гаргана” гэж хариулсан.

Тэгвэл 1-р сар дуусч байна. Нөгөө 972 айлын орон сууц ашиглалтанд орсонгүй.

Энэ талаар ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй:

"Дэд бүтцийн ажил дээр хүндрэл учраад барилгын ажил хойшилсон. Гуравдугаар сар гаргаад дулааны эх үүсвэрээр хангагдах байх гэсэн мэдээлэлтэй байна. Ингэсэн нөхцөлд хоёр сарын хугацаанд дотор заслын ажлаа хийж дуусгаад иргэдийг хамруулах боломжтой болно. 972 айлын орон сууцыг бүгдийг нь худалдан борлуулах уу, түрээслүүлэх үү гэдгийг орон сууц ашиглалтанд орсны дараа Засгийн Газар шийднэ" гэж хариулж байна.

2015-2021 оны хооронд “Түрээсийн орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд 20 мянган айл өрхийг түрээсийн орон сууцанд оруулах Засгийн Газрын тогтоол 2015 онд гарсан.

Гэтэл өмнөх Засгийн Газруудын үед баригдсан 1512 айлын түрээсийн орон сууц л байна. Түрээсэлж байгаад өмчилдөг хувилбарыг удахгүй хэрэгжүүлнэ гэж том ярьж байгаа  Засгийн Газар ингэхээ байг гэхэд зөвхөн түрээслээд амьдрах орон сууцаар ч хангаж чадахгүй шинжтэй.

Уриа лоозон дэвшүүлж хийрхэх, сандал суудал булаалдахаас өөр ажил хийхгүй байгаа У.Хүрэлсүх хурандаагийн тэргүүлсэн Засгийн Газар өмнө нь баригдаад явж байсан 972 айлын орон сууцны ажлыг олигтойхон үргэлжлүүлээд төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтанд оруулж чадахгүй байгаа гэхээр зорилтот бүлгийн иргэд, гэр хорооллыг орон сууцжуулах, Улаанбаатарын утааг бууруулах нь ёстой үлгэр санагдаж байна.

                                                                                                                                                                                             П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

34м2 - 75м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол