2019 ОНД 1542 АЙЛЫГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛНА

Уншсан тоо: 1578
Нийтлэгдсэн: 2019 оны 03 сарын 04

"Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2018 оны аравдугаар сард багтаан дөрвөн аймаг болон Улаанбаатар хотод нийт 1562 айлын орон сууцыг барьж дуусган ашиглалтанд оруулна" хэмээн Засгийн Газрын түвшинд яригдсан ч ажил хэрэг болоогүй. 

Энэ талаар ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй:

"Дэд бүтцийн ажил дээр хүндрэл учраад барилгын ажил хойшилсон. Гуравдугаар сар гаргаад дулааны эх үүсвэрээр хангагдах байх гэсэн мэдээлэлтэй байна. Ингэсэн нөхцөлд хоёр сарын хугацаанд дотор заслын ажлаа хийж дуусгаад иргэдийг хамруулах боломжтой болно. 972 айлын орон сууцыг бүгдийг нь худалдан борлуулах уу, түрээслүүлэх үү гэдгийг орон сууц ашиглалтанд орсны дараа Засгийн Газар шийднэ" гэж тайлбарласан.

Тэгэхээр "Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууц ирэх тавдугаар сард ашиглалтанд орж магадгүй байна. 

Хөтөлбөрт хамрагдах журмыг шинээр боловсруулж байгаа бөгөөд БХБЯ-ны зүгээс саналаа боловсруулж Засгийн Газарт хүргүүлэх юм байна. Орон сууц ашиглалтанд орж, журам батлагдсаны дараа түрээсийн орон сууцанд хамрагдах талаархи хүсэлтийг иргэдээс хүлээж авах юм.

2015-2021 оны хооронд “Түрээсийн орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд 20 мянган айл өрхийг түрээсийн орон сууцанд оруулах Засгийн Газрын тогтоол 2015 онд гарсан.

Гэтэл өмнөх Засгийн Газруудын үед баригдсан 1512 айлын түрээсийн орон сууц л байна.

"Энэ жилдээ 1542 айлыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулна. Үүний 972 нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутагт хэрэгжинэ" гэж холбогдох албаныхан ярьж байгаа юм.

                                                                                                                                                                                      П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим