ЗАРИМ БАЙРШЛУУДЫН ХУУЧИН ОРОН СУУЦЫГ ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ДАХИН БАРИЛГАЖУУЛНА

Уншсан тоо: 394
Нийтлэгдсэн: 2019 оны 03 сарын 05

Улаанбаатар хотын долоон дүүрэгт  ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон 234 орон сууцны барилга байна. 

Эдгээр барилгууд нь 50-70 жилийн өмнө баригдсан учраас газар хөдлөлтийн тооцоололгүй баригдсан, барилгын насжилт, уур амьсгалын нөлөө, материалын элэгдэлтэй, дийлэнхи нь тоосгон өрөг, модон дамнуургатай байдаг. 

Түүнчлэн орон сууцны зориулалтыг өөрчлөх, тухайлбал,  нэг давхарын даацын ханыг нураан өргөтгөж, үйлчилгээний байр барих байдлаар орон сууцны хийцийг өөрчлөх зэрэг хүчин зүйлүүд ашиглалтын шаардлага хангахгүй нөхцөлд хүргэж байгааг мэргэжилтнүүд анхааруулдаг.

Иргэдийн аюулгүй тав тухтай орчныг хангах үүднээс ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин барилгажуулах  төсөл нийслэлийн хэмжээнд 2014 онд эхэлж тав дахь жилдээ үргэлжилж байна. 

Ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон орон сууцны зориулалттай 234 барилгаас 145 барилгыг буулган шинээр барих Нийслэлийн Засаг Даргын захирамж гарч улмаар төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалт зарласаар ирсэн. 

Одоогийн байдлаар 77 барилга нь төсөл хэрэгжүүлэгчтэй болж, иргэдтэйгээ гурван талт гэрээгээ байгуулсан. Төсөл хэрэгжүүлэгч шалгарсан 77 барилгаас 531 айлын 27 орон сууцны барилгыг буулгаж шинээр орон сууц барьж байна. 

Төслийн хүрээнд 2014 оноос хойш 890 айлын найман орон сууцны барилга ашиглалтанд оржээ.

Төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах сонгон шалгаруулалтыг удаа дараа зарласан ч  байршил, хүн амын нягтралаас хамаараад төсөл хэрэгжүүлэгч компани орж ирдэггүй 58 байршил байгаа тухай  Нийслэлийн Хот Төлөвлөлт Ерөнхий Төлөвлөгөөний Газрын мэргэжилтэн ярьж байна.

Тухайн байршлууд дахь орон сууц нь зайлшгүй дахин шинээр баригдах шаардлага үүссэн учраас улсын төсвийн хөрөнгөөр шийдэх саналыг нийслэлийн зүгээс Засгийн Газар, салбарын яаманд тавьсны дүнд төсөл хэрэгжүүлэгч сонирхдоггүй байршлуудын хуучин орон сууцыг төсвийн хөрөнгөөр шинэчлэхээр болжээ. 

Одоогийн байдлаар төсөв нь хараахан батлагдаагүй байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байсан иргэн, Нийслэлийн Засаг Дарга, төсөл хэрэгжүүлэгч компани гурван талт гэрээ байгуулж, гэрээний хүрээнд төсөл хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд иргэдийг түрээсийн байранд түр байрлуулах эсвэл иргэдийн байрыг шууд худалдан авч болно. 

Тухайн иргэн хүсвэл төсөл хэрэгжүүлэгч компанийн санал болгосон бэлэн байранд орж ч болно.

Хариуцлагыг гурван талт гэрээгээр хүлээж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг Дарга гол батлан даагч болж байгаа юм. Ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх үүднээс төслийг заавал даатгуулдаг. 

Хэрвээ төсөл хэрэгжүүлэгч нь санхүүгийн боломжгүй болсон, төслөө цаашид хэрэгжүүлж чадахгүй, дампуурсан нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд тухайн компанийн оруулсан хөрөнгө оруулалт нь 100 хувь улсын өмч болох юм.

                                                                                                                                                                                  П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол