"ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР"-Т ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ 6-Р САРД БҮРТГЭНЭ

Уншсан тоо: 1174
Нийтлэгдсэн: 2019 оны 03 сарын 12

Санхүүжилтгүйн улмаас 2016 оноос хойш зогсоод байсан “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны барилгын ажлыг Хөгжлийн Банкнаас зээл авч үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ сараас дулаан холболт, дотор заслын ажил хийгдэж эхэлсэн байна. 

972 айлын орон сууцны тодорхой хувийг түрээсийн зориулалтаар ашиглах боломжийг судалж байгаа талаар албаныхан ярьдаг. 

Гол асуудал нь Хөгжлийн Банкны зээлийг төлчихвөл орон сууцыг борлуулах, түрээслэх эсэхийг Засгийн Газар шийдэх учиртай. Гэтэл зээлийн төлбөрийг улсын төсвөөс гаргах боломж байхгүй байгаа учраас таван жилийн дотор төлж барагдуулах гэрээ хийхээр Хөгжлийн Банктай ярилцаж байгаа гэнэ.

Буянт-Ухаа хорооллын 972 айлын орон сууцны тодорхой хувийг түрээслүүлэх шийдвэр гарсан тохиолдолд БХБ-ын сайдын 2017 онд баталсан "Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам"-ын дагуу бүртгэнэ. 

Орон сууц ашиглалтанд орох үеэр бүртгэж эхлэх бөгөөд өмнө нь материалаа өгсөн хүмүүсийн материалыг шинээр авах юм. Бүртгэлийг цахимаар хийхээр төлөвлөн, программ хангамжийг бэлэн болгожээ.

Цахимаар бүртгүүлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний материалыг цаасан хэлбэрээр авахаар төлөвлөж байгаа аж

-Залуу гэр бүл

-Төрийн албан хаагч 

-Хувийн хэвшилд ажиллагсад 

-Хувиараа хөдөлмөр эрхлэгчид

-Өрх толгойлсон эцэг, эх 

-0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл 

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийг халамжилдаг гэр бүл

-Байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон өрх түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах ёстой. 

Дээрхи шалгуур дээр нэмэгдээд гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй, тогтмол орлоготой байх, орлого нь түрээс болон ашиглалтын төлбөрөө төлөөд өрхийн зардлаа хангахад хүрэлцээтэй байх шаардлагатай. 

Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах бол хотын иргэн байх, хөдөө, орон нутагт бол тухайн газраа харьяалалтай байх ёстой зэрэг шалгуурыг тавьж байгаа бөгөөд эдгээр шаардлагыг хангасан иргэдийг эрэмбэлнэ.

Төрийн албан хаагч бол төрд ажилласан жилээр нь, залуу гэр бүлүүдийг хамгийн олон хүүхэдтэйг нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн чадамжаа алдсан хувь хэмжээгээр, байгалийн гамшигт нэрвэгдсэн бол он, цаг, хугацаагаар нь, өрх толгойлсон эцэг эх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг хүүхдийнх нь тоогоор, өндөр настнуудыг насных нь байдлаар гэх мэтчилэн эрэмбэлэх юм.

                                                                                                                                                                                      П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,600,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

70м2 - 167м2

CITY APARTMENT

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

2,500,000₮

52м2 - 126м2

Парк Вью хотхон

Баянзүрх дүүрэг

2,500,000₮

49м2 - 105м2

Нарны хороолол VI-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол