БНСУ-ААС ОЛГОХ 500 САЯ ДОЛЛАРЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛУУД БАРИНА

Уншсан тоо: 703
Нийтлэгдсэн: 2019 оны 03 сарын 26

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

БНСУ-аас манай улсад олгох 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Ерөнхий Сайд нар тохирлоо. 

Түрээсийн орон сууцны “Солонго-1”, “Солонго-2” хорооллуудыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөсөн юм.

Сүүлийн үед, гадны зээл тусламжаар томоохон хорооллууд барина гэж их ярьж байна.

Хоёр жилийн өмнө шавыг нь тавиад орхисон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах 1008 айлын орон сууцны "Ногоон нуур" хорооллын ажлыг энэ хавар эхлүүлнэ гэж салбарын сайд хэлсэн. 

Нэг хорооллын шав тавьчихаад нэг ч блок орон сууц барилгүй хоёр жил болоод байвал зорилтот бүлгийн иргэдээ төрийн бодлогоор орон сууцжуулна гэж яриад ч хэрэггүй.

Төвлөрлийг сааруулах үүднээс шинэ суурьшлын бүсэд томоохон хорооллууд барихын зэрэгцээ эрэлт талаа сайтар тооцож, "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийг эрчимжүүлж, 30 хувийн урьдчилгаа төлөх боломжгүй иргэдийг түрээсийн орон сууцаар хангах, ипотекийн зээлийн эх үүсвэр тал дээр анхаарах зэрэг асуудлууд байгааг төр засгийн удирдлагууд сайтар тооцож суугаа бизээ...

Ямартай ч саяхан баталсан Татварын багц хуульд, тухайлбал, анх удаа орон сууц худалдан авч байгаа татвар төлөгч иргэн 8 хувийн хүүтэй зээлээр биш, арилжааны банкны 13 хувийн хүүтэй зээлээр  авсан  гэж бодоход, зөрүү 5 хувьд төлөгдсөн дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ. 

Энэ нь иргэдийг орон сууцжуулах бодлогыг дэмжиж буй нэг арга зам гэж хэлж болох л юм.

Улс төржилтөөс илүү хөрсөн дээр буусан бүтээн байгуулалт, хүнд чиглэсэн бодлогууд хэрэгтэй байна.

                                                                                                                                                                                     П.Болор                                                                                                                                                                              

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол