7056 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН АЖЛЫГ ЭНЭ ОНД ЭХЛҮҮЛНЭ

БНСУ-аас манай улсад олгох 500 сая долларын нэн хөнгөлөлттэй зээлээр түрээсийн орон сууцны "Солонго-1", "Солонго-2" хорооллыг Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт барих юм.
Мөн энэхүү зээлийн хөрөнгөөр Баянголын аманд түрээсийн орон сууцны хороолол барина.
2018 оноос хойш Солонгосын "Экзим" банкнаас 5 удаагийн албан ёсны уулзалт хийсэн бөгөөд манай талаас БНСУ-ын талд 7 төсөл санал болгосноос Баянголын аманд баригдах хороолол, "Солонго-1", "Солонго-2" зэрэг гурван төслийг дэмжихээ илэрхийлсэн байна.
ТОСК-иас хэрэгжүүлж буй эдгээр гурван төслийн хүрээнд баригдах хорооллуудад 7056 айл түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдан оршин суух боломжтой болох юм.
БНСУ-аас 30 жилийн хугацаатай нэн хөнгөлөлттэй зээл авч байгаа учраас үүнийг зорилтот бүлгийн иргэдийг түлхүү хамруулсан төсөл хөтөлбөрт зориулах нь зүйтэй гэж үзэн түрээсийн орон сууцны хорооллууд барихад зарцуулахаар болжээ.
Төслийн ТЭЗҮ боловсруулах БНСУ-ын баг ирэх дөрөвдүгээр сард манай улсад ирж ажиллах бөгөөд энэ онд багтааж эдгээр гурван төслийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
П.Болор
Онцлох төслүүд
Нарт хороолол
Баянзүрх дүүрэг, 14 хороолол
ParkVilla
Баянзүрх дүүрэг
Эрин хороолол
Баянгол дүүрэг, 1 хороолол
VIP residence
Хан-Уул дүүрэг, Яармаг
Баганат хороолол
Баянзүрх дүүрэг, 16 хороолол
Нарны хороолол V-р ээлж
Баянгол дүүрэг, Дунд гол