С.БЯМБАЦОГТ: "ГЭР ХОРООЛЛЫН ЯНДАНГ ЦӨӨЛӨХ, УТААГ БАГАСГАХ АСУУДАЛ ХАЯГДСАН"

Уншсан тоо: 290
Нийтлэгдсэн: 2019 оны 03 сарын 28

УИХ-ын Тамгын Газар, ЗГХЭГ, Үндэсний Хөгжлийн Газар болон УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ахалсан ажлын хэсэг хамтран Төрийн ордонд “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн үнэлгээ, цаашид авах арга хэмжээ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. 

Өнгөрсөн хугацаанд төрөөс 517 төрийн бодлогын баримт бичиг гаргасан ч өнөөдөр дөнгөж 132 нь хүчин төгөлдөр хэрэгжиж байна. 

Тэгвэл энэ дундаас 2010 онд УИХ-аас баталсан "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр Монгол улс ардчилсан нийгэмд шилжсэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэрэгжсэн хамгийн том, бас хамгийн бодитой хөтөлбөр хэмээн дүгнэж болно.

"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрт туссан Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй холбосон 5,572 км авто зам барих, "100 мянган айлын орон сууц" барих зэрэг томоохон зорилт үндсэндээ бүрэн хэрэгжээд байгаа юм.

Хэдий тийм ч хөтөлбөрт туссан Монгол улсын хэмжээнд бүтээн байгуулалт өрнүүлэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор нь шийдэх зорилт бүрэн хэрэгжиж чадаагүйг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт үнэлгээ хийж, Засгийн Газарт чиглэл өгөх Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт:  

“Хэдийгээр хөтөлбөрт туссан орон сууц, авто зам гээд том зорилтууд биелэгдсэн ч түүнтэй уялдаатай бусад зорилтууд хэрэгжилгүй орхигдсон. Тухайлбал агаар хөрсний бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэх ёстой байсан гэр хорооллын янданг цөөлөх, утааг бууруулах асуудал хаягдсан. Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах зорилт цаасан дээр үлдсэн” гэсэн юм.

Тиймээс гэр хорооллыг нэн тэргүүнд дэд бүтэцтэй болгох, гэр хорооллын айл өрхийг дэд бүтэцтэй өртөг нэмэгдсэн газраа барьцаалан орон сууцтай болох, орон сууцны зээлд хамрагдах бололцоогоор ханган амины орон сууц барих төсөл хэрэгжүүлэх зорилтыг ойрын хугацаанд ажил хэрэг болгох ёстой талаар онцоллоо.  

Мөн хотын суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, төвөөс алслагдсан, хөгжлөөр сул бүс нутаг, аймгуудын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төсөл боловсруулж, хөрөнгө оруулалтыг тэнд түлхүү хуваарилах талаар ажлаа эрчимжүүлэхийг  чиглэл болгохоор төлөвлөжээ.

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ чухам юун дээр алдав гэдгийг мэдсэнээр алдаа онооноос сургамж авч, ажлаа эрчимжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. 


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим