ЗАЙСАН ОРЧМЫН 500 ГА ГАЗРЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТААС ГАРГАНА

Уншсан тоо: 572
Нийтлэгдсэн: 2019 оны 04 сарын 03

Эмх замбараагүй газар олголт, төлөвлөлтгүй барилгажилт, төрийн байгууллагууд авилга хээл хахуулиар асуудлыг шийдэж ирсэн, хараа хяналт сул зэргээс шалтгаалж Зайсан орчмын 500 га газар одоогийн байдлаар суурьшлын бүс болчихоод байна. 

Хэдийгээр тусгай хамгаалалтад байдаг ч суурьшлын бүс мэт болчихсон ийм хэмжээний газрыг улсын тусгай хамгаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгон Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хариуцуулах саналыг Засгийн Газрын хуралдаанаас гаргажээ.

Улмаар ажлын хэсэг байгуулагдаж Зайсангийн амны нэгдсэн зураглалыг гаргаж, суурьшлын бүс болчихоод байгаа 500 газрыг улсын тусгай хамгаалалтаас гаргахаар ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглалтын газраас хэдэн га, м.кв газар хасагдах судалгааг гарган БОАЖ-ын сайдын тушаалаар хэсэгчлэн цуцлалт хийх,  тус амны хамгаалалтын бүсийг тэлж орон сууц бариагүй хэсгийг тусгай хамгаалалтаас гаргахгүй байх бодлогын хүрээнд судалгаанууд хийсэн байна.

Тухайлбал, нийт газар ашиглагчийн судалгаа, тухайн газрын хэдэд нь зориулалт өөрчлөн сургууль цэцэрлэг, эмнэлэг, орон сууц барьсан, орон сууцанд нийт хэдэн  айл амьдарч байгаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан эсэх, газрын төлбөрөө хэрхэн төлдөг, байгаль орчны үнэлгээ хийлгэсэн зэргийг тодорхой болгожээ.

Энэхүү судалгаан дээр үндэслэн зориулалт өөрчлөн үйл ажиллагаа явуулсны улмаас учруулсан хохирлыг тооцох экологи, эдийн засгийн үнэлгээ хийх, газар ашиглалтын статистик мэдээллийг нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх гурван дэд ажлын хэсэг байгуулж асуудлыг хэлэлцүүлж байгаа аж.

"Богд уулаа тусгай хамгаалалтад авч үлдэх эхний алхам нь Зайсангийн ам орчмыг суурьшлын бүс болгох. Ингэж байж л үлдсэн газар нутагтаа дахин газар олгохгүй, суурьшлын бүс болгохгүй байх боломжтой. Түүнчлэн Улсын бүртгэлийн тухай хуульд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн төрөл газар ашиглах эрхийг бүртгэх тухай зохицуулалт орсонтой холбоотойгоор тусгай хамгаалалттай газарт газар ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт бүртгүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор газар ашиглагчдын газрыг нэгж талбарын дугаартай болгох, мэдээллийн санд бүртгэх, гэрчилгээ, гэрээг шинэчлэх юм. Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Кадастрын мэдээллийн сангийн "Лэнд менежер" програм хангамжийг Газар Зохион Байгуулалт, Геодези Зураг Зүйн Газартай хамтран амжилттай нэвтрүүлсэн. Хуулиудад өөрчлөлт орж, хяналт сайжирч байгаа учир тусгай хамгаалалтад үлдэж байгаа газар одоогийн Зайсангийн амны суурьшлын бүс шиг болохгүй" гэж БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаяр ярьсан юм.

                                                                                                                                                                                  П.Болор


Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол