"ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦ ТӨСӨЛ"-ИЙН ХҮРЭЭНД 768 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Уншсан тоо: 665
Нийтлэгдсэн: 2019 оны 04 сарын 15

"Нийслэлийн Орон Сууцны Корпораци"-аас иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах "Орлогод нийцсэн орон сууц" төслийн хүрээнд 8 байршилд орон сууцны хотхон, хорооллыг барихаар төлөвлөсөн байна.

Эдгээрийн нэг болох  Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр "Буянт-Ухаа" цогцолбор орчимд баригдах 768 айлын орон сууцны хорооллын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

12 давхар, 6 блок орон сууцны барилга, 120 ортой хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургууль бүхий энэхүү цогцолбор хорооллын шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Зам Тээврийн Хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НОСК-ийн захирал Б.Сүхбаатар болон холбогдох бусад албаныхан оролцсон юм.

"Орлогод нийцсэн орон сууц төсөл"-ийн хувьд түрээсийн хэлбэрээр болон хямд үнээр иргэдэд орон сууц нийлүүлэхийн зэрэгцээ улс, нийслэлийн төсөвт ачаалал болгохгүйгээр газраараа хөрөнгө оруулалт хийж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой юм.

Энэхүү 768 айлын орон сууцны 8 хувь нь түрээсийн орон сууц санд төвлөрөх бол 30 хувь нь орлогод нийцсэн орон сууцны зарчмаар буюу нэг мк.в нь 1.350.000 төгрөгийн өртгөөр, үлдсэн орон сууцыг тухайн төсөл хэрэгжүүлж байгаа компани зах зээлийн үнээр худалдан борлуулах аж.

Орлогод нийцсэн орон сууцны үнийг м.кв-ыг нь 1 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн гэж өнгөрсөн жилээс хойш ярьж байсан ч албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр м.кв нь 1.350.000 төгрөг байх бололтой.

                                                                                                                                                                                       П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим