972 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ БҮГДИЙГ НЬ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЭСЭХИЙГ ЗАСГИЙН ГАЗАР УДАХГҮЙ ШИЙДНЭ

Уншсан тоо: 1020
Нийтлэгдсэн: 2019 оны 04 сарын 29

Санхүүжилтгүйн улмаас 2016 оноос хойш зогсоод байсан “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны барилгын ажлыг Хөгжлийн Банкнаас зээл авч үргэлжлүүлж байгаа бөгөөд  дулаан холболт, дотор заслын ажил хийгдэж эхэлсэн, 5-р сард ашиглалтанд орох юм.

Хөгжлийн Банкны зээлийг төлбөрийг улсын төсвөөс гаргах боломж байхгүй байгаа учраас таван жилийн дотор төлж барагдуулах гэрээ хийхээр Засгийн Газар тус банктай тохиролцож шийдэлд хүрч байгаа бололтой.

"Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцыг бүгдийг нь "Түрээсийн орон сууцны сан"-д шилжүүлэх саналаа БХБЯ-ны зүгээс Засгийн Газрын хуралдаанд ойрын хугацаанд оруулах юм.

Түүнчлэн энэхүү 972 айлын орон сууцыг захиран зарцуулах эрхийг ТОСК-иас НОСК-д шилжүүлэх саналыг Хөгжлийн Банкны зүгээс БХБЯ-нд илэрхийлсэн байна.

972 айлын орон сууцыг бүгдийг нь түрээслүүлэх үү, тодорхой хувийг нь түрээслүүлэх үү, захиран зарцуулах эрхийг ТОСК-д үлдээх үү, НОСК-д шилжүүлэх үү гэдэг асуудлууд дээр эцсийн шийдвэрийг Засгийн Газар гаргах учиртай. 

"Нийслэлийн Орон Сууцны Корпораци  БНСУ-ын туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, иргэдийг түрээсийн орон сууцанд бүртгэх ажиллагааг шилэн, цахим  байлгах бүхий л нөхцөл бололцоог хангасан. 972 айлын орон сууцыг захиран зарцуулах эрх НОСК-д шилжиж ирсэн тохиолдолд элдэв хардлагагүйгээр иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулна" гэж НОСК-ийн захирал Б.Сүхбаатар ярьсан юм.

"Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцны тодорхой хувийг юм уу бүгдийг нь түрээслүүлэх шийдвэр гарсан тохиолдолд БХБ-ын сайдын 2017 онд баталсан "Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам"-ын дагуу цахимаар бүртгэнэ.

Орон сууц ашиглалтанд орсны дараа иргэдийг бүртгэж эхлэх бөгөөд өмнө нь материалаа өгсөн хүмүүсийг шинээр бүртгэх юм.

-Залуу гэр бүл

-Төрийн албан хаагч 

-Хувийн хэвшилд ажиллагсад 

-Хувиараа хөдөлмөр эрхлэгчид

-Өрх толгойлсон эцэг, эх 

-0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл 

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийг халамжилдаг гэр бүл

-Байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон өрх түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах ёстой. 

Дээрхи шалгуур дээр нэмэгдээд гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй, тогтмол орлоготой байх, орлого нь түрээс болон ашиглалтын төлбөрөө төлөөд өрхийн зардлаа хангахад хүрэлцээтэй байх шаардлагатай. 

Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах бол хотын иргэн байх, хөдөө, орон нутагт бол тухайн газраа харьяалалтай байх ёстой зэрэг шалгуурыг тавьж байгаа бөгөөд эдгээр шаардлагыг хангасан иргэдийг эрэмбэлнэ.

Төрийн албан хаагч бол төрд ажилласан жилээр нь, залуу гэр бүлүүдийг хамгийн олон хүүхэдтэйг нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн чадамжаа алдсан хувь хэмжээгээр, байгалийн гамшигт нэрвэгдсэн бол он, цаг, хугацаагаар нь, өрх толгойлсон эцэг эх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг хүүхдийнх нь тоогоор, өндөр настнуудыг насных нь байдлаар гэх мэтчилэн эрэмбэлэх юм.

"Түрээсийн орон сууцыг өмчлүүлөх журам" саяхан гарсан учраас иргэд орон сууцаа түрээсэлж байгаад өөрийн болгож авах боломж нээгдээд байна.

Орон сууц ашиглалтанд орж, цахим бүртгэл эхлэх үед дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

                                                                                                                                                                                      П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим