ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ БҮХИЙ Л МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ

Уншсан тоо: 432
Нийтлэгдсэн: 2019 оны 04 сарын 30

Газар Зохион Байгуулалт Геодези Зураг Зүйн Газраас газрын нэгдмэл сантай холбоотой мэдээллийг танилцууллаа.  

Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд тулгуурлан иргэд олон нийтэд нээлттэй http://egazar.gov.mn/ цахим хуудсыг үйл ажиллагаанд оруулсан байна.

Энэхүү цахим хуудаснаас иргэд, бусад байгууллагууд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх зүйн харилцаа үүссэн нэгж талбаруудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна газрын үнэлгээний бүс, газрын төлбөр, татварын бүс, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй танилцаж, мэдээлэл авах боломжтой.

ГЗБГЗЗГ-ын орлогч дарга А.Батбаяр: 

https://www.mle.mn/ вэб хуудсаар газрыг цахимаар дуудлага худалдаанд оруулдаг болсон. Барилга Хот Байгуулалтын Яам манай агентлагийн захиалгаар газрын кадастрын бүртгэлийн мэдээллийн санг нэвтрүүлээд байна. Энэ мэдээллийн санг иргэдэд нээлттэй болгох шийдвэр гарсан. Тус сан нь тоон гарын үсгийг системдээ нэвтрүүлж байгаа. Иргэнийг газрын алба, иргэний бүртгэл хоёрын хооронд олон дахин явуулахгүйгээр цахимаар мэдээллээ солилцдог, бүртгэлийнхээ дугаарыг авч газрын бүртгэлээ бичдэг болж байна. Иргэн газрын албан дээр ирнэ. Газрын алба цаашаа Улсын Бүртгэлийн Ерөнхий Газартай холбогдоно. Мөн хурууны хээ уншигчийг нэвтрүүлж байна. Хурууны хээг нь уншуулаад тухайн иргэний мэдээллийг улсын бүртгэлийн сангаас шууд татдаг. Өөрөөр хэлбэл газрын албаны мэргэжилтэн иргэнийхээ мэдээллийг гараар шивээд суухаа больж байна. Маш шуурхай ажиллах системд шилжиж байна. Монгол Улсын үндэсний газрын кадастрын бүртгэлийн системийг арван нэгдүгээр сар гэхэд бүрэн ажиллуулна. Иргэд 2028 он хүртэл үнэгүй газар өмчлөх эрхтэй.

Нийслэлийн Газрын Албаны дарга Э.Болорчулуун: 

Гэр хорооллын иргэдийн газар өмчлөл 89 хувьтай байна. Өмчлөгдөөгүй газар дээрээ амьдарч байгаа иргэд 11 хувь үлдсэн.  Манай салбарын хувьд боловсон хүчин, хүний нөөц харьцангуй бага. Хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг гэхэд 20 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Нийт 32 хороо гэвэл, нэг ажилтанд 6-7 хороо ногддог. Тиймээс бид  иргэдийн өргөдлийг цахимаар хүлээн авч байна. Иргэд өргөдөл гомдлоо өгсөн тохиолдолд, бид тухайн асуудал нь ямар шатанд байгааг, шийдэгдэх эсэхийг мессежээр явуулж байна. Тиймээс иргэд ийш тийш гүйж цаг алдах шаардлагагүй болж байгаа юм.

                                                                                                                                                                                 П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим