"МОСКВА-300" ХОРООЛЛЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Уншсан тоо: 580
Нийтлэгдсэн: 2019 оны 05 сарын 02

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын “Москва-300” орон сууцны хорооллын шав тавих ёслол болж, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал болон гүйцэтгэгч компаниудын удирдлагууд оролцлоо.

“Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Эко-400”, “Залуус-600”, “Москва-300” зэрэг нийт 1300 айлын орон сууцны цогцолбор хороолол барихаар төлөвлөсөн бөгөөд  эхний хорооллын бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэлж байна.

Орхон аймгийн Засаг Даргын орлогч А.Түвшинжаргал: 

“Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын зүгээс уурхайчдад зориулан барих хорооллыг нэг дор цогцоор нь шийдэх боломж олгож өгөөч гэж хүсэлт тавьсны дагуу Орхон аймгийн Засаг Дарга түүний Тамгын Газар таатай хүлээн авч шийдвэрлэсэн. Ингэснээр Баян-Өндөр сумын Зэст багийн нутагт “Москва 300” орон сууцны хороолол баригдах болсонд орон нутгийн удирдлагууд болон нийт Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс баяртай байна”.

“Москва-300” хороолол тус бүр нь 50 айлын 10 давхар 6 блок орон сууцны барилга, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, ил зогсоолтой байхаар төлөвлөгджээ.

Энэхүү орчин үеийн шийдэл бүхий орон сууцны хороолол нь сүүлийн жилүүдэд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт бөгөөд гүйцэтгэгчээр “Неман Констракшн, “Химон Констракшн”, “Одкон эрчим” компаниуд ажиллаж ирэх оны 5 дугаар сард ашиглалтанд оруулах юм.

                                                                                                                                                                                           П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол