2019 ОНД НИЙТ 430 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

Уншсан тоо: 370
Нийтлэгдсэн: 2019 оны 05 сарын 20

Өнгөрсөн онд ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Засгийн Газраас банкуудад олгох орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг 1 хувь болгон бууруулж, банкууд өөрийн эх үүсвэрээс 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг Засгийн Газрын олгож буй эх үүсвэрээс багагүй хэмжээгээр санхүүжүүлэх шийдвэр гаргасан. 

Энэ хүрээнд 2019 онд Монголбанкнаас 200-220 тэрбум, Засгийн Газар болон банкуудын өөрийн эх үүсвэрээс тус бүр 115 тэрбум төгрөгийг ипотекийн 8 хувийн зээлд олгосноор 2019 онд нийт 430 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор төлөвлөж байна. 

Улмаар 2019 онд шинээр олгох ипотекийн зээлийн хэмжээ 2018 онтой харьцуулахад 120 тэрбум төгрөг буюу 40 орчим хувиар нэмэгдэнэ.

Дээрхи шийдвэрийн хүрээнд 2019 оны 4 дүгээр сард 67 тэрбум төгрөгийн ипотекийн 8 хувийн зээлийн санхүүжилтийг нийт 955 иргэнд олголоо. 

2019 оны эхний 4 сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 63.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 885 иргэнд, Засгийн Газрын эх үүсвэрээс 25.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 431 иргэнд, арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс 25.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 323 иргэнд тус тус олгосноор санхүүжилтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин өссөн байна. 

Цаашид дээрхи 3 төрлийн эх үүсвэрээс 2019 оны 5 дугаар сард 56 тэрбум төгрөгийг, 6 дугаар сараас эхлэн он дуустал сар бүр 36 тэрбум төгрөгийг олгох юм.

                                                                                                                                                                             Эх сурвалж: Монголбанк

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим