ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ 6-Р САРД ЦАХИМААР БҮРТГЭНЭ

Уншсан тоо: 1569
Нийтлэгдсэн: 2019 оны 05 сарын 13

"Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын 18 блок орон сууцны эхний 3 блок нь бэлэн болсон, бусад блокуудын дотор заслын ажил хийгдэж байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр улсын комисст хүлээлгэн өгөх юм. 

Энэхүү 972 айлын орон сууцыг бүгдийг түрээсийнх болгох уу эсэхийг Засгийн Газар энэ долоо хоногт шийднэ. Орон сууцнуудыг бүхэлд нь улсын комисс хүлээж авсны дараа буюу 6-р сараас бүртгэлийн ажлыг эхлүүлэх юм байна.

Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай Засгийн Газрын шийдвэр албажиж ирсний дараа  дагалдах журамд өөрчлөлт оруулж, түрээсийн орон сууцанд амьдарч байгаа болон өмчилж авах хүсэлтэй иргэдтэй нэмэлт гэрээг шинээр байгуулах аж. 

Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээг дуусгавар болгоод өмчилж авах гэрээг шинээр хийнэ гэсэн үг. Ингэхдээ хоёр талын гэрээний үндсэн дээр  урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх,  эсвэл таван жилийн хугацаанд нийт төлбөрөө хувааж төлөөд өмчлөлдөө авах уу гэдгээ шийднэ.

Зарим иргэдийн хувьд, сар бүр төлж байгаа түрээсийн төлбөр нь  урьдчилгаа, байрны үнэд тооцогдоод явна гэсэн ойлголттой байдаг.

Түрээслэгч иргэн түрээсийн төлбөрөөс гадна урьдчилгаагаа бүрдүүлнэ. Сар бүр түрээсээ төлж, урьдчилгаагаа тусгай нэрийн данс үүсгэж, бага багаар хуримтлуулна.

Таван жилийн дотор байрны үнийг хувааж төлөх хувилбар сонгосон иргэн байрны үнэ дээрээ нэмээд хүү төлөх эсэхийг мөн сонирхож байна. Энэ талаар холбогдох албан тушаалтнаас тодруулахад: 

"Хөгжлийн банкны эх үүсвэртэй уялдаж явах юм. Хүү төлөх үү, эсвэл нэмэлт мөнгө төлөх үү гэдгийг холбогдох журмаар шийдвэрлэнэ. Талууд журмаа эцэслэсний дараа л тодорхой болно" гэж хариуллаа.

“Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууцны хуваарилалтыг ТОСК биш НОСК хариуцан хийж магадгүй байна. 

ТОСК одоогийн байдлаар нэлээд хэмжээний өртэй, чанаргүй зээлдэгчийн ангилалд багтсан, цаашид нэмэлтээр ажил авах боломжгүй учраас өр зээлгүйгээр нь НОСК руу шилжүүлэхээр яригдаж байна.

ТОСК-ийн өр нь дуусаагүй барилгуудыг олноор үлдээснээс үүдэлтэй. Эхлүүлсэн барилгуудаа цаг тухай бүрд нь барьж ашиглалтанд оруулж байж, үүнийхээ ашгаар буюу  хөрөнгөөр дараагийн барилгын ажлыг санхүүжүүлэх ёстой байсан ч ингэж ажиллаагүйгээс 380 тэрбум төгрөгийн өр хуримтлагдсан байснаас одоогийн удирдлага  хоёр жилийн хугацаанд 180 тэрбум орчмыг барагдуулсан, одоо 200 гаруй тэрбум төгрөгийн өртэй байгаа аж.

                                                                                                                                                                                                    П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим