ИТГЭЛИЙН ЗЭЭЛ БИШ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ЧУХАЛ БАЙНА, ИХ ХУРЛЫН 64-ИЙН БҮЛГИЙНХЭЭН...

Уншсан тоо: 552
Нийтлэгдсэн: 2019 оны 05 сарын 15

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн Газраас 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр БХБ-ын сайд Х.Баделхан ипотекийн зээлд хөрөнгө тусгахад онцгой анхаарахыг УИХ-ын гишүүдээс хүслээ.

Ипотекийн зээлийн хэрэгцээ өндөр, орон сууцны нийлүүлэлт их байгаа ч ипотекийн зээлийн хүртээмж хангалтгүй байгааг сайд анхааруулж байсан юм. 

Улс орны тэргүүлэх салбарыг удирдаж яваа Х.Баделхан сайд "Гэр хорооллын дахин төлөвлөлт, ипотекийн зээлд анхаарал хандуулаад өгөөч ээ" гэж УИХ-ын гишүүдээс байнга гуйдаг. 

Энэ удаа ч нөгөө  гуйлтаа л цөхрөлтгүйгээр хэлсэн. Тэрээр:

“Энэ жил Монголбанкнаас 200 тэрбум, банкуудын өөрийн эх үүсвэрээс 115 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулахаар төлөвлөсөн. 12 мянга орчим иргэнийг ипотекийн зээлд хамруулах төлөвлөгөөтэй байгаа. 2020 оны төсвийн төсөл дээр 60 тэрбум төгрөг орж ирсэн. Энэ бол туйлын хангалтгүй үзүүлэлт. Ипотекийн зээл авах хүсэлтэй 43 мянган иргэн байна. Орон сууц нь баригдаж байна. Харин хөрөнгийг шийдвэрлэх хэрэгтэй байна.  Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд инженерийн дэд бүтцийг шийдэх хэрэгтэй байна. Гэтэл инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн хоёр жилд ямар ч мөнгө тавигдсангүй. Инженерийн дэд бүтцийн ажил хийгдэхгүй байгаа. Тиймээс төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд онцгой анхаарахыг хүсье” гэсэн юм.

Ипотекийн зээл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцэд хангалттай хөрөнгө тусгаж өгөхийг Х.Баделхан сайд ийнхүү аминчлан гуйж байх зуур УИХ дахь МАН-ын бүлгийн Д.Оюунхорол тэргүүтэй 27 гишүүн  "Итгэлийн зээл" гэгчийг санаачилж, элэг доог болж байна.

Тэд эхний жилд "Итгэлийн зээл"-д 200-300 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Ардын намынхны итгэлийг хүлээх иргэн барьцаа хөрөнгөгүй, ажилгүй, орлогогүй нэгэн байж болно.

Тэдэнд батлан даагч байхгүй байсан ч хамаагүй, ер нь эдийн засгийн баталгаа огт хэрэггүй гэсэн. Ардын Нам ингэж орлогогүй хүнд итгэсний үр дүнд иргэд нь ажилтай орлоготой болж жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө гэж тайлбарласан. Энэ үлгэр  хэрхэн амар сайхандаа жаргах нь ойлгомжтой. 

Ажилгүй, орлогогүй, батлан даагчгүй хүнд итгэл үзүүлж олонд таалагдах гэж байснаас агаарын бохирдлыг бууруулах, иргэдээ орон сууцтай тохилог амьдруулах зорилготой ипотекийн зээл, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хөрөнгө  тусгах, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. 

Ажиллаж хөдөлмөрлөсөн нь цаг наргүй зүтгэж өндөр хүүтэй ипотекийн зээл төлж байхад, бэлэнчлэх сэтгэлгээтэй голдуу нөхөд төр засгийнхаа итгэлийг хүлээж жилийн 3 хүүтэй зээл авч эрхлэх гэж үү. 

Тэднээс сайндаа л цөөн хэд нь урд зүгийн бараанд явж, дийлэнхи нь зугаа цэнгэл, архи дарсанд "Итгэлийн зээл"-ээ зориулна гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. 

Дараа нь хоосон хүнээс хоёр чихийг минь авах уу гээд сууж байгаа нөгөө хэдээ Итгэл үзүүлсэн намынхан яах юм бол?

Манайд өнөөдөр ипотекийн зээлийн хүү найман хувь байгаа нь дэлхийн бусад улсуудтай харьцуулахад гурав дахин өндөр байгаа. 

Ипотекийн зээлийн жилийн хүү нь Сингапурт 2.6 хувь, Японд  3 хувь, Солонгост 2.25 - 3.15 хувь, Туркт 3.5,  Канадад 2.98 - 3.75,  Германд 1.15 - 2.31 хувьтай байхад манайд найман хувьтай байна.

Гэтэл ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүг бууруулах асуудлыг ярихыг ч хүсдэггүй, зүгээр л унтаж сууж байгаад гэв гэнэт "За, иргэддээ итгэе" хэмээн далд санаа агуулсан, үр ашиггүй, иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авах зорилготой төсөл санаачлан оруулж ирдэг нөхдүүд ард түмнээ доромжилж байгаа бус уу?

Үнэхээр ард түмнээ, улс орноо бодоод байгаа бол өөр хэсэг бүлэг гишүүд нь Итгэлийн зээл биш, Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг хөндөж оруулж ирэх хэрэгтэй байна.

Ипотекийн хөнгөлөлттэй зээл нь агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлснээр иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн санхүүжилтэнд иргэний хуримтлал буюу тэтгэврийн нэрийн дансыг холбоход чиглэгдэх гол зорилготой. Энэ үр дүнд хүрэхийн тулд ипотекийн зээлийн  хүүг буулгах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх  шаардлагатай юм.

                                                                                                                                                                                        П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол