ХАНЫН МАТЕРИАЛ ОРЧИМД 1100 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ БАРИГДАНА

Уншсан тоо: 528
Нийтлэгдсэн: 2019 оны 05 сарын 17

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын Материал орчимд  баригдах 1100 айлын түрээсийн орон сууцны бэлтгэл ажил 90 хувьтай, одоогоор тус төслийн талбайд гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил хийгдэж байна.

1100 айлын орон сууц нь, зөвхөн түрээслүүлэх, түрээслүүлээд өмчлүүлэх хэлбэрээр зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах зорилго бүхий "Түрээсийн орон сууц" төслийн хүрээнд баригдах юм.

1100 айлын орон сууцны төслийн урьдчилсан төлөвлөлтөөс танилцуулахад:

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын Материал орчмын 5 га газарт хэрэгжих бөгөөд 1100 өрхийн 10 блок, 942 айлын орон сууц, 6О гаруй айлын нам давхрын орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг,  685 машины дулаан зогсоол,  267 машины ил зогсоолтой байхаар төлөвлөгджээ.

Төслийн барилгажих талбай 34%, зам, талбай, тоглоомын талбай 55%, ногоон байгууламж 14%-ийг эзлэх юм.

Орон сууц нь 30-70 м.кв талбайтай байх бөгөөд иргэд зөвхөн түрээслээд амьдрах, түрээслэх хугацаандаа урьдчилгаа 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө хуримтлуулсны дараа ипотекийн зээлд хамрагдах, түрээслэх хугацаандаа орон сууцны үнийг хувааж төлөөд өөрийн болгох зэрэг нөхцлөөр гэрээ байгуулан уг орон сууцанд амьдрах боломжтой.

1100 айлын орон сууцны барилгын ажил удахгүй эхэлж ирэх жилээс эхний блокууд ашиглалтанд орно.

Төслийн талбарт хийгдэж байгаа гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажилтай “Нийслэлийн Орон Сууцны Корпораци”-ийн захирал Б.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс танилцлаа.


                                                                                                                                                                                     П.Болор

                                                                                                                                                                   

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол