ЯАРМАГТ 200 ОРЧИМ АЖ АХУЙН НЭГЖ ИРГЭН ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА

Уншсан тоо: 257
Нийтлэгдсэн: 2019 оны 05 сарын 26

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хан-Уул дүүргийн 4-10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Яармаг хорооллын ерөнхий төлөвлөгөөтэй газар дээр нь очиж танилцлаа.

Яармагийн ерөнхий төлөвлөгөө нь НИТХ-ын 2015 оны 198 дугаар тогтоолоор нийтдээ 4400 га газрыг хамран, 54.450 өрхийн 237.344 хүн амтай, хотын хоёр дахь төв байхаар батлагдсан юм.

Энд 200 орчим иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшиж байна. 

Зарим нь барилга байгууламж барих зөвшөөрлөө авч бүтээн байгуулалтаа эхлүүлсэн ч ерөнхий төлөвлөгөөний төлөвлөгдсөн зам, инженерийн шугам сүлжээний трасс руу хэтрүүлэн барилга байгууламжаа барьсан зөрчил гаргаж байгаа талаар нийслэлийн Ерөнхий Архитектор Ц.Тулга Нийслэлийн Засаг Даргад танилцууллаа.

Яармаг хорооллыг баталсан ерөнхий төлөвлөлтийн дагуу барьж байгуулах, зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг нарийн гаргаж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагийнх нь газрын зөвшөөрөл, гэрээг цуцлах хэрэгтэй гэдгийг Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайхан анхааруулж байлаа.

Тэрээр, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамтай хамтран ажлын хэсэг байгуулж, Яармагийн бүсэд байгаа аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нарийн гарган, хэд нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, хэд нь хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа талаар судалж, Нийслэлийн Засаг Даргын шуурхай хуралдаанаар танилцуулахыг Ерөнхий Архитекторт үүрэг болгосон юм.

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,600,000₮

52м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол

3,300,000₮

49м2 - 117м2

Хүннү 2222 резиденс хороолол

Хан-Уул дүүрэг, Төв Цэнгэлдэх орчим