ОРОН СУУЦАА ТҮРЭЭСЭЛЖ БАЙГААД ӨМЧЛӨХ ГЭРЭЭ ХИЙСЭН ТОХИОЛДОЛД ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙГ БАГАСГАХ БОЛОМЖ БИЙ ЮУ?

Уншсан тоо: 5826
Нийтлэгдсэн: 2019 оны 06 сарын 18

Орон сууцаа түрээсэлж байх хугацаандаа урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах юм уу эсвэл  тухайн байрны нийт үнийг тодорхой хугацаанд тэнцүү хувааж төлсөөр  худалдаж авдаг хувилбарыг хэрэгжүүлэх талаар 2015 оноос эхэлж тухайн үеийн Засгийн Газар, салбарын яам, холбогдох байгууллагууд судалсны дүнд ийм бололцоо нээгдлээ. 

Одоогийн байдлаар "Буянт-Ухаа-2" хороолол болон зарим аймгуудад төрийн санхүүжилтээр баригдсан орон сууцнуудыг иргэд түрээсэлж байгаад өмчилж авах боломжтой. 

Цаашдаа түрээсийн зориулалтаар  Баянголын аманд баригдах орон сууцнууд, Солонго-1, 2 хороолол, мөн НОСК-ийн зүгээс хэрэгжүүлж буй төслүүд /Ханын Материалын Комбинат орчмын 1002 айлын орон сууцны хороолол г.м/ баригдаж, түрээсийн орон сууцны нийлүүлэлт нэмэгдэх юм.

Орон сууцаа түрээсэлж байгаад өмчилж авах хувилбарыг хэрэгжүүлэх нь тогтмол орлоготой хэдий ч урьдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэж амжаагүй өрхүүдэд таатай нөхцөл гэдэг нь "Буянт-Ухаа-2" хороололд орон сууц түрээслэх хүсэлтэй иргэд холбогдох газруудад олноороо хандаж байгаагаас харагдаж байна. 

Түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах тухай журам 2017 онд шинэчлэн батлагдсан  хэдий ч хэт өндөр шалгууртай учраас зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байна гэсэн гомдол гарсаар ирсэн. 

Түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах тухай журамд заасан хэт өндөр шалгуурыг багасгах, 972 айлын орон сууцны тодорхой хувийг гэр хорооллын дахин төлөвлөлт, хуучин орон сууцны дахин төлөвлөлтөд зориулан ашиглах зэргээр олон талаас нь харж журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм.

Журамд өөрчлөлт оруулах, НИТХ-аар хэлэлцэн батлах зэрэг асуудал ойрын үед шийдэгдвэл ирэх сарын эхээр  бүртгэх боломжтой талаар албаныхан ярьж байна.

Түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах, ЦАХИМААР бүртгэх ажлыг НОСК хариуцан ажиллана.

Түрээсийн төлбөр Улаанбаатар хотод м.кв нь 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөг байхаар журамд тусгасан байдаг бөгөөд одоо ч мөрдөгдөж байгаа. 

Харин түрээслээд өмчлөх хүсэлт гаргаж, гэрээ хийсэн тохиолдолд түрээсийн м.кв-ын төлбөрийг 70 хувь бууруулахаар Засгийн Газрын 2019 оны 4-р сарын 10-ны өдрийн хуралдаанаар баталсан "Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам"-д заасан.

Цахим бүртгэл эхлэхээс өмнө  олон нийтэд тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх учраас иргэд төрийн байгууллагын хаалга үүд сахиж цаг заваа алдах хэрэггүй. 

Түүнчлэн "Түрээсийн орон сууцанд бүртгүүлж өгнө" гэх залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх тал дээр анхаараарай.

Гадны орнууд бага дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах, түрээсийн орон сууцаар хангах чиглэлээр хэрхэн ажилладаг талаар сонирхуулъя.

-Америкт орлогын түвшнээс үл хамааран иргэдийг стандартын шаардлагад нийцсэн орон сууцанд амьдрах нөхцөл бүрдүүлэхийг бодлого тодорхойлогчид нь зорьдог байна. Мөн тус улсад орон сууцны ваучерийн хөтөлбөр хэрэгждэг. 

Өрхийн орлогын 30 хувийг орон сууцанд төлж, үлдсэнийг нь тухайн орон нутгийн орон сууцны асуудал хариуцсан байгууллагаар дамжуулан тодорхой нөхцөл хангасан иргэдэд дэмжлэг үзүүлэх байдлаар шийддэг байна.

-Манай ТОСК-тай ижил төстэй үүрэг хүлээсэн Сингапурын Орон Сууцны Хөгжлийн Зөвлөл нь нийтийн орон сууц бариулахаас гадна хуучин орон сууцны барилгыг шинэчлэх, засварлах, үнэ цэнийг алдагдуулахгүй байх, орон сууцыг дангаар бус шинэ хотхон байдлаар төлөвлөх гэх зэргээр орон сууцны асуудлыг цогцоор төлөвлөдөг байна. Мөн нийгмийн олон асуудлыг орон сууцны бодлогоор дамжуулан шийдвэрлэхэд анхаардаг ажээ.

-Сингапур улсын хувьд, зөвхөн түрээслүүлэхээр төлөвлөж олон тооны орон сууц барьсан ч түрээслэгчид байраа хайр гамгүй хэрэглэж байгаа нь ажиглагдсан байна. Ингээд иргэддээ зарж, хувийн өмч болгосноор орон сууцнуудын ашиглалтын нөхцөл байдал сайжирсан талаар яригддаг.

Тус улсын хувьд ажилтай иргэн бүр өөрийн хуримтлалын сантай, түүнийгээ орон сууцанд зориулан ашиглах боломжтой. Ажилтан, ажил олгогчдын татварыг Төв хуримтлалын сан нь цуглуулдаг байна.

                                                                                                                                                                            П.Болор

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй ба таны сэтгэгдэлд shinebair.mn хариуцлага хүлээхгүй болно.
Таны сүлжээний хаяг:
Одоогоор сэтгэгдэл ирээгүй байна.

Онцлох төслүүд

1,800,000₮

24м2 - 76м2

Нарт хороолол

Баянзүрх дүүрэг, 14 хороолол

2,950,000₮

102м2 - 178м2

ParkVilla

Баянзүрх дүүрэг

2,000,000₮

51м2 - 80м2

Эрин хороолол

Баянгол дүүрэг, 1 хороолол

-

73м2 - 422м2

VIP residence

Хан-Уул дүүрэг, Яармаг

1,690,000₮

26м2 - 58м2

Баганат хороолол

Баянзүрх дүүрэг, 16 хороолол

-

49м2 - 105м2

Нарны хороолол V-р ээлж

Баянгол дүүрэг, Дунд гол